Найман настай хүүг хүчирхийлсэн этгээдэд хоёрхон жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, наймхан настай хүүг хүчирхийлдэг байсан эмэгтэйд шүүх ердөө хоёр жилийн ял оноосон байна. Өдгөө 21 настай Луй Моррис бяцхан хүүг 50 гаруй удаа хүчирхийлсэн байжээ.

Тэрбээр шүүхийн өмнө буруугаа хүлээж, дахин ийм үйлдэл хийхгүй гэсэн ч Английн эцэг, эхчүүд түүнийг чанга шийтгэхийг шаардаж байгаа аж. Шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноож, бүх насаараа бусдын хүүхдэд эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүй гар хүрэхийг хориглосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top