Путин Крымын талаарх тусгай илгээлтээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Владимир Путин Крымын талаарх тусгай илгээлтээ Холбооны чуулгад өнгөрсөн мягмар гаригт  уншин сонсгосон тухай «Газеты.Ru» сайтын онлайн дамжуулснаар танилцуулж байна-

Владимир Путин илгээлтээ уншиж байна.
Фото: Reuters


13.43

Даваа гаригийн орой “Крымын улсыг хүлээн зөвшөөрөх тухай” зарлигт Путин гарын үсгээ зурлаа. “2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болсон бүх Крымын санал асуулга дээр гаргасан Крымын ард түмний хүсэл эрмэлзлийг тооцон Крымын бүгд найрамдах улсыг бие даасан, тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч байна” хэмээн зарлигт өгүүлжээ.

14.16

Мягмар гаригийн өглөө Крымыг Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд хүлээн авах тухай гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэсэн шийдвэрт  Путин гарын үсгээ зурлаа.

14.30

Улаан талбай хүрэх Ильинка гудамж цагдаагийн шинэ хар хувцастай хүмүүс, автобусаар хааж зогссон байв. Үүний улмаас Старая гэх талбайн орчим замын түгжрэл үүсчээ.  Улаан талбайд хэнийг оруулах, хэнийг оруулахгүй гэсэн будилаанд цагаагийнхан өөрсдөө оржээ. Улаан талбайд рок концертын  дэлгэцүүд, асар зассан байлаа.

14.44

Сэтгүүлчийн дамжуулснаар, “Кремлийн ордны дэргэд бүрэн ардчилалтай, депутатууд ба улс төр судлаачид нэгдсэн жагсаалтаар явцгаана. Тэд баяртай, сэргэлэн байгаа харагдав. Зарим нь наранд нилээд борлосон харагдана. Бодвол Крымын наранд шарагдаад ирсэн бололтой. Крымд амрах, массандраны дарсны тухай ярьцгаана. Депутатууд гергиевийн туузаар энгэрээ чимжээ”.

Фото: Валерий Волков


14:48

Төрийн думын депутатууд ерөнхийлөгчийн илгээлтийн сонсохоор георгиевын тууз зүүн ирцээсэн ба сэтгүүлч Наталья Галимовыг ямар учиртайг нь асуухад “Энэ тууз ялалтыг илэрхийлнэ” гэж Нэгдмэл Орос намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Неверов хариулав.

Хэнийг ялсан ялалт вэ? гэж сурвалжлагч тодруулахад,

-Неверов -Наташа! гээд хуруугаараа зангаж тоглоод холдов.

Төрийн думын Үндсэн хууль зүйн хорооны дарга Дмитрий Вяткин илүү дэлгэрэнгүй  тайлбар өгөв. “Крымын  ард түмэнтэй эв нэгдлийн илэрхийлэл болгон уг туузыг зүүсэн. Орос, Крым, Севастополийн эх орон нэгтнүүдийн нэгдэл, ялалтын  бэлгэдэл. Бид Крымын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тал дээр хатуу зогсч чадсан нь бидний том ялалт. Манай эх орон нэгтнүүд энэ үйл явдлыг 23 жил хүлээлээ” гэж тэр хэлжээ.

Фото: Валерий Волков


14:52

Уригдагсдын дунд хар өмд, ноосон цамцтай, хар ширэн жилеттэй  “Шөнийн чоно” мото клубын ерөнхийлөгч Дмитрий Синичкин байв. Түүний хэлснээр, Севастополийн мэр Александр Чалый толгойлсон 30 хүний бүрэлдэхүүнтэй хотын төлөөлөгчид иржээ. Крымын төлөөлөгчид нийдээ 150 хүн гэнэ. Тэднийг Крымын Улсын зөвлөлийн дарга Владимир Константинов Сайд нарын зөвлөлийн дарга Сергей Аксенов нар толгойлсон байв.

14.54

Ерөнхийлөгч илгээлтээ уншдаг Георгиевын танхим бүрэн дүүрсэн байв. Ердийн илгээлтэд уригдагсдаас гурав дахин их  хүн энэ удаа цугларчээ.


15.04

Холбооны чуулгад тусгай илгээлтээ уншихаар Владимир Путин Георгиевын танхимд орж ирэв.

15.05

Крым, Севастополийн  төлөөлөгчдийн мэндчилгээг бүгд босон хүлээн авлаа.

15.06

Путин: “Крымын референдум нь ардчилсан хэм хэмжээ, олон улсын дүрэм горимын дагуу боллоо”.

15.07

Крым ба Севастополийн түүхийг  Путин дурсав. Крым нь олон ард үндэсний соёл, уламжлалын ер бусын хольц юм. Үүгээрээ тэр Том Оростой төстэй. Янз бүрийн ард түмэн крымын газар нутагт амьдран өөрийн онцлог, хэл, итгэл үнэмшилээ хадгалж ирлээ хэмээн тэр хэлэв.

15.08


“Крымын татаруудад  шударга бусаар хандсан үе бий” гэж Путин хэлээд крымын татар ард түмнийг цагаатгах ажлыг дуусгах ёстой гэлээ.

15.09

Путин: “Бүх нийтийн санал асуулгаар Крымын татаруудын ихэнх нь Орост нааштай хандлагатайг харууллаа.”

15.10.


Путин: “Крымд Орос, Украин, Крымын татар гэсэн гурван хэл эрх тэнцүү байх ёстой.

15.11

Путин: Крымыг Украины зөвлөлтийн улсад нэгтгэх Хрущевын шийдвэр нь тэр үеийн Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн байгаа. Оршин суугчдаас нь юуч асуулгүйгээр болсон хэрэг явдлыг тэдэнд шууд тулгасан юм.

“Удтал алга ташиж байв. Тийм уухайлалтай алга ташилт өмнөх илгээлтүүдэд байсангүй” гэж сурвалжлагч нар дамжууллаа.

15.11

Украин ССР-ийн бүтцэд Украины орчин үеийн зүүн өмнөд хэсгийг оруулсан талаар “Бурхан тэдэнд шүүгч болно” гэж Путин хэлэв. “Крымын Украинд дамжуулахдаа Хрущев юу баримтлав?” гэж Оросын ерөнхийлөгч асуулаа.

Фото: Reuters


15.12.

Путин: Тэр цагт Украин, Орос хоёр хамт биш тусдаа улсууд байна гэж төсөөлөхөд бэрхтэй байв.

15.12


Путин: “Крым өөр улсад багтах цагт Орос нь өөрийгөө зүгээр нэг дээрэмдүүлээгүй, хулгайлагдсан гэж сэтгэж байлаа”.

15.12

“Орос өөрөө тусгаар тогтнолын парадыг гарган ЗХУ-ыг бутаргахад нь  дэм болсон юм. Оросын ард түмэн тэр үед дэлхийд хамгийн ихээр тусгаарлагдсан ард түмэн болсон юм.

15.14


“Тэр цагт Орос толгойгоо гудайлгаад хүлцэнгүй болсон юм” гэж Путин ЗХУ-ын задралтын талаар хэлэв.

15.15

Путин: “Украинтай, ахан дүүс украин түмэнтэй найрсаг харилцаа бол бидний хувьд маш чухал гэдгийг хэтрүүлэггүйгээр хэлье”

15.15

Путин: Украинтай хил тогтоохдоо Крым, Севастополь  нь Украины нутаг дэвсгэр гэж бид хүлээн зөвшөөрч байв. Украинтай сайн харилцаа л бидэнд чухал гэдгээс л бид тэгж байлаа. Бид Украинаас нөхөрсөг харилцааг хүсч ирсэн.

15.16

Путин тухайн цагтаа Орос Украины хэсэг нь Крым гэж хүлээн зөвшөөрснийг ярив. “Бид орос хэлтэй хүн ам боловсон улс оронд амьдарна гэж үзэж байв. Гэтэл байдал өөрөөр өрнөлөө хэмээн хэлэв.

15.17

Украины элит  Украиныг сааж, санхүүгийн урсгалын төлөө тэмцэлдэж ирэв. “Олон тооны украинчууд хөлсний ажил хийхээр улс орноосоо явж байлаа.

Фото: Кирилл Лебедев/"Газета.Ru"


15.17

Путин: Өөрийгөө тодорхойлсон, тусгаар тогтносон жилүүдэд эрх баригчид нь тэднийг мөлжиж, үгүйрүүлсэн. Ерөнхийлөгч нар нь ерөнхий сайдууд нь депутатууд нь солигдож байсан ч тэдний өөрийн оронд, ард түмэндээ хандах нь өөрчлөгдсөнгүй. Тэд Украиныг сааж байлаа. Энгийн ард түмэн хэрхэн амьдарч байгаа нь тэдний сонирхлыг татаагүй юм.

15.18

Путин: Тайван уриатайгаар Майданд гарч ирсэн хүмүүсийг сайн ойлгож байна... Хүмүүст хэрэггүй засгийг солихын тулд сонгууль хийдэг. Гэтэл сүүлийн  хэрэг явдлын ард байсан хүмүүс өөр зорилготой, тэд төрийн эргэлтийг бэлтгэсэн юм. Террор, аллага, сүйтгэлийг  тэд явуулсан.

15.19


Путин: Дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийн хамсаатан байсан Бандерын үзэл санааг дагалдагч украинчууд цаашид юу хийх гэж байгаа бүгдэд ойлгомжтой болсон.

15.20

“Украинд гүйцэтгэх засаглал алга. Ярих хүн ч байхгүй” гэж Путин хэлэв. Крымд залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулах санаатай байсан гэж Оросын тэргүүн тэмдэглэв.

15.21

Путин: Крым, Севастополийн оршин суугчид  Орост  хандан тэдний эрх, амьдралыг хамгаалахыг хүссэн юм. Бид тэдний хүсэлтийг хүлээн авахгүй байж чадаагүй, Крымыг зовлонд үлдээх нь урвалт болох байсан.

15.22

Путин: Олон улсын хэм хэмжээг зөрчлөө гэж бидэнд ярьцгааж байна. Олон улсын хэм хэмжээ байдгийг тэд санасан нь  сайн хэрэг.

15.23


Путин: Зэвсэг хүчин Крымд нэвтрээгүй. Тэд олон улсын гэрээний дагуу тэнд байрлаж байсан.

15.23

Путин:  ЗХУ-аас гарахдаа Украин өөрийгөө тодорхойлох эрхээ эдэлсэн. Гэтэл крымчуудад үүнийг зөвшөөрдөггүй байх юм.

15.24


Путин: Тусгаар тогтнолоо зарлахад төвийн засгийн зөвшөөрөл хэрэггүйг Косово харуулсан. НҮБ-ын Үндсэн хуулийн шүүх ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байгаа.



15.25

Путин: Хэрэв Крымын өөрийгөө хамгаалах хүчин байдлыг хяналтдаа аваагүй бол тэнд хохирогчид, байх л байлаа. Аз болоход тийм зүйл тэнд гарсангүй. Крымд ганц ч зэвсэгт мөргөлдөөн  гарсангүй... Ард түмэн ба тэдний хүсэл эрмэлзлэлийн төлөө дайтах нь хүнд, бараг боломжгүй зүйл. Цус урсгахаас татгалзсан өөрсдийгөө цусаар будаагүй украин цэргийнхэнд би талархлаа илэрхийлж байна.

15.25

“Барууны түншүүд өөрсдийгөө мундаг гэдэгтээ итгэжээ” гэж Путин хэлэв.

15.28

Путин: АНУ тэргүүтэй манай барууны түншүүд олон улсын эрх зүйг биш хүчирхэгийн эрх зүйг удирдамж болгодог.

15.29

Югослав, Афганистан, Ирак, Ливи дэх АНУ-ын үйл ажиллагааг дурсав. Мөн удирдлагатай “өнгөт” хувьсгалыг ч  Путин  хэллээ.

15.31


Путин: Өнөөдөр бидэнд хоригоор заналхийлж байна. Тэртэй тэргүй манай эдийн засаг ба улс оронд нилээдгүй чухал хязгаарлалтуудын нөхцөлд бид амьдарч байна.

15.31

Путин улбар шар хувьсгалын үеийн Украины ерөнхийлөгчийн гурав дахь санал хураалтыг баруунд сануулаад “Тэр нь завхайралт” гэв.

15.33

Путин: Украинд болсон хэрэг явдлаар манай барууны түншүүд  хэрээ хэтрүүлэн хариуцлагагүй,  санаачлагагүй  байлаа.

15.33

Путин: Оросыг барих гэдэг бодлого нь өнөөдөр ч үргэлжилж байна гэж  бодох үндэс бидэнд байна. Биднийг байнга л ямар нэгэн буланд шахахаар оролдож байна.

15.34

Путин: Ухрах аргагүй  хязгаарт Орос очсон байв. Пружиныг шахахад тэр нь эргээд тэнийдэг жамтай.

15.34

Путин: Крымд бидний хийсэн алхамд  ойлгомжтой хандсан бүгдэд бид талархаж байна. Крымын  эргэн тойрныг бүрэн бүтнээр нь удирдлага нь  харсан, харж ч байгаа Хятадын ард түмэнд талархлаа илэрхийлье.



15:35

Энэ цагаар Оросын G8 дахь гишүүнчлэлийг зогсоосон тухай Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдлээ гэж Associated Press дамжуулав.

15.35

Путин: Крымын оршин суугчдын эрмэлзэл нь АНУ-ын ард түмний тусгаар тогтнолын төлөөх эрмэлзэл шиг үнэт зүйл биш гэж үү?

15.36

Путин: Түүхэн Орос дахь эв нэгдлээ сэргээх орос ертөнцийн эрмэлзэлийг Германы иргэд дэмжинэ гэдэгт  найдаж байна.

15.36


Путин: Украиныг улс төрийн амбицийн золиос болгосон  тэр хүмүүсээс бид ялгаатай нь Украины газар нутгийн бүрэн бүттэн байдлыг ямагт хүндэтгэж ирсэн юм.



15.37

Путин: Бид Украиныг хуваах гээгүй, тэр нь бидэнд хэрэггүй. Крымын хувьд бол тэр нь  орос, украин, крымын татарынх байна... Тэр хэзээ ч бандерынх болохгүй.

15.38

Путин: Крым бол бидний нийтлэг хүртээмж бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлын  чухал хүчин зүйл юм.

15:38

Кремлийн албан ёсны сайтад Владимир Путины илгээлтийг байрлуулж эхлэв.

15.39

Путин: Бид НАТО-тай хамтран  ажиллахын эсрэг биш. Цэргийн холбоо нь  манай хашаа, манай гэр эсвэл түүхэн газар нутагт эзэгнэж байхын эсрэг. Севастопольд НАТО-гийн усан  цэргийнхэнд зочилно гэх төсөөлөл надад буухгүй байна.  Бид очиж байснаас тэд өөрсдөө л Севастопольд бидэнд зочилон ирцгээж байг.

15.41

Путин: Бидний түгшүүр ойлгомжтой. Бид зүгээр нэг түүхэн хөршүүд биш. Бид нэгэн ард түмэн. Киев  бол орос хотуудын эх нь юм.

15.42

Путин: Ийм түүхэн эгшинд үндэстний эр зориг, хүч, боловсрол нь шалгагддаг. Оросын ард түмэн  эх орон нэгтнээ дэмжихэд тэр боловсорсноо, хүчээ, эв нэгдлээ харуулж чадлаа.

15.45

Путин: Крымчууд асуудлыг хатуу, эргэлзээгүй, элдэв өнгө аясгүйгээр тавилаа. Бүх нийтийн санал асуулга нээлттэй, шударга явагдлаа. Оростой байх хүсэл эрмэлзлэлээ хүмүүс  итгэлтэйгээр гаргалаа.

15.46


Путин: Оросын иргэдийн үнэлхүй олонхийн байр суурь  тодорхой... Иргэдийн бараг 95 орчим хувь нь Крымд амьдардаг оросууд, бусад яс үндэстний сонирхлыг хамгаалах ёстой гэж үзэв. Бараг 83-аас илүү хувь нь бусад орнуудтай харилцаа муудсан ч хамаагүй үүнийг хийх ёстой гэж үзэв.

15.47

Путин: Оросуудын 92 орчим хувь Крымыг Орост нэгтгэх ёстой гэлээ.

15.48

Путин: Оросын улс төрийн шийдвэр нь ард түмний хүсэл эрмэлзлэлд  үндэслэгдсэн байх ёстой. Зөвхөн ард түмэн л засгийн өөрийнх нь эх булаг нь юм.



15.49

Путин: Холбооны зөвлөл, Оросын бүтцэд хоёр шинэ субъект буюу Крымын улс ба Севастополь хотыг хүлээн авах үндсэн хуулийг хүлээн авч үзэхийг гуйн өргөн барьж байна.

15.50

Путин: Мөн түүнчлэн Крымын улс ба Севастополь хотуудыг Оросын бүтцэд оруулах тухай гарын үсэг зурахаар бэлтгэсэн гэрээг баталжуулахыг хүсье.

15.50

Владимир Путины Холбооны зөвлөлд илгээсэн илгээлтийг сонсгож дууслаа. Хэдэн минутын дараа гэрээнд гарын үсэг ёслол болно гэж зарлав.



15:55

Путины үг муугүй зохиомжтой. Түүнд нь түүхэн асуулт, олон улсын эрх зүйн ишлэл, бага зэргийн ярианы хэллэг байгаа. Путин тайван. Тэрээр  өөрийгөө зөвтгөх гээгүй, харин шинэ бодит байдлыг магадлан тэмдэглэв. Мөн тэндээс оросууд цаашлана гэсэн дэлхийн түгшүүрт хариу өглөө.



15.58

Гэрээнд ОХУ-ын ерөнхийлөгч  Владимир Путин, Крым улсын Төрийн зөвлөлийн дарга Владимир Константинов, Сайд нарын танхимын тэргүүн Сергей Аксенов, Севастополийн  мэр Алексей Чалый нарын гарын үсгээ зурав.

 15.59


Гэрээнд гарын үсэг зурлаа. Танхим байсан зочид босон алга ташлаа. ОХУ-ын  Төрийн дуулал эгшиглэв.

Фото: Валерий Волков


16.05

Гарын үсэг зурах ёслол богинохон бөгөөд  сүрлэг. Тэнд цугларсан олон Путинг түүхэнд мундагаар тэмдэглэгдэн орлоо гэцгээж байв.

16.09

Путины үгийг сонсогчдоос эхний  тайлбаруудыг хэлж эхлэв

Матвиенко: Миний үзэж буйгаар долоо хоногийн эцэс гэхэд бүх эрх зүйн асуудлыг шийднэ. Крымын улсыг оросын хууль тогтоол, санхүүгийн системд  оруулах  шилжилийн үе байх ёстой. Гэхдээ зарлигт ерөнхийлөгч гарын үсэг зурснаас хойш Крым Оросынх болсон.

16.12


Матвиенко: Бүх баталгаа, амлалт биелэсэн байх болно. Бид Крымыг босгох, хөгжүүлэх хөтөлбөрийг хамтран боловсруулах болно.

16.13

Матвиенко: Севастополь хот нь Оросын холбооны бүрэн дүүрэн субъектийн бүх эрхийг эзэмших болно.

16.16


Станислав Белковский,  улс төр судлаач:

Владимир Путин бүтэшгүй зүйлийг бүтээлээ. Тэр бол дэлхийн улс төрийн жинхэнэ үлэмж биетэн. 1654 оноос хойш  төсөөлөх аргагүй байсан зүйлийг хийж Украиныг Оросоос бүрэн тусгаарлаж өглөө. Одоо Украин Оросоос сэтгэл зүй, оюун ухаанаар үл хамраарах бүрэн шалтгаантай болсон.

Барууны хориг зайлшгүй. Тэрнээс айхгүй байна. Би чинь ядуу хүн. Энэ шийдвэрийг хөтлүүлсэн баячуудад тэр нь шударга бэлэг болно биз.

16.21


Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин:

Путины энэ илгээлт  сэтгэл догдлуулахгүй байж чадахгүй. Улс төрийн эр зоригийн үйлдэл юм. Оросын улсыг сэргээн нэгтгэх талаар яриа болохоор хууль эрх зүйн талаасаа илгээлт сайтар хийгдсэн. “Өөрийн ард түмэн, ерөнхийлөгчөөрөө бахархсан “ хамгийн гол өдөр байлаа гэж Рогозин хэлсэн байв.


16.37

Владимир Жириновский:

“Хамгийн эерэг сэтгэлийн хөдлөлийг үзлээ. Нулимас цийлэгнэж, хоолой багтарч байлаа. Та уйлаа юу гэтэл “Үгүй! Орос хэл мэддэггүй юм уу? Хоолой багтарч байсан гэлээ шүү дээ” гээд либерал ардчилагч уурлах янзтай.

Түүнээс Орос доторх “тав дахь цувааг” ярьсан Путины үгийг тайлбарлахыг хүсэв. Тийм цуваа байгааг  тэр зөвшөөрлөө. “Гэхдээ  тэр нь маш сулхан. Энхийн марш хийхээр гарахыг нь харахад тэдэнд хэн ч байхгүй нь ойлгомжтой болсон. Крымыг нэгтгэхийн эсрэг байсан хувь хүмүүст “Макаревич, Шевчук хоёр дуугаа авалцаад л Шендерович цаас эрээчээд. Тэднийг өрөвдөх хэрэгтэй. Тэднийг хөөгөөд яахав, байж л байг” хэмээн Жириновский хэлэв.


16.25


Геннадий Зюганов:

“Ийм алга ташилт, ийм нэгдмэл санааг эртнээс харсангүй. Крым, Севастополийг нэгтгэх асуудалд тууштай байсан удирдлагад баяр хүргэе. Дашрамд  хэлэхэд  шинэ санхүү эдийн засгийн чиглэлгүйгээр, ард түмний итгэл хүлээсэн Засгийн газаргүйгээр  бидэнд хямралаас гарах нь хүндрэлтэй болно. Тиймээс Крымын сургамж нь дотоодын үр дүнтэй бодлого боловсруулахад түлхэж болох ёстой”.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pyz(108.247.248.150) 2014 оны 03 сарын 20

Krimiin gar n uhsendee bayrldag bainaa. Manai sanjiin bayar shig nutag ornoo hariinhand zarchihaad

0  |  0
Иараа(202.126.94.82) 2014 оны 03 сарын 20

Манай улс ч гэсэн ийм замаар Баянөлгий өйсөныг казкастанд алдах аюул бий, учир нь баяналгийн казак иргэд жил ирэх тусам өсөж монголчуудыг шахаж монгол сумдын тоо цөөрч байгаа энэ бол үндэсний аюулгүй байдал алдагдааж байгаа асуудал шүү

0  |  0
Top