Осама бин Ладен 9 сарын 11-ний терроризмийг дэлхий нийтэд мэдэгдэхийг даалгаж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

Аль-Кайдагийн төлөөлөгч АНУ-ын шүүхийн өмнө мэдүүлэхдээ, 9 сарын 11-ний террорист халдлагын дараа Осама бин Ладен түүнээс энэ мэдээг дэлхий дахинд түгээхийг даалгасан гэжээ. Өдгөө 48 настай Сулейман Абу Хайт шүүхэд бүхнийг гэрчилнэ гэсэн учир хамгаалалтад авсан юм.

Тэрбээр Америкаас орогнол хүсч, халдлагын талаар юу ч мэдээгүй байсан, бүлэглэлийн гишүүн гэдэг нь нэр төдий зүйл гэсэн байна. Харин Үндэсний аюулгүй байдлын алба түүнийг террорист халдлагын зохион байгуулалтыг мэдэж байсан гэж үзэж байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iougoiu(83.233.80.161) 2014 оны 03 сарын 20

heden zuun jiliin omnoh medeelrel tavihiin hend heregtein oormedeelel lj chadku bnu olhiogv gedeg n hahahaha

0  |  0
Top