Австралийн Ерөнхий сайд Тони Абботт өнөөдөр Энэтхэгийн далайгаар алга болсон онгоц байж болзошгүй хоёр обьект олдсон гэж мэдэгджээ.
Тэрбээр “Хамгийн сүүлийн үеийн, бас найдвартай мэдээлэл ирлээ. Энэ нь Энэтхэгийн далайгаас олдсон сэг. Үүнийг алга болсон онгоцных гэдэгт маш олон хүн итгэлтэй байна. Австралийн Далайн аюулгүй байдлын албанаас энэ зургийг хиймэл дагуулаас авсан. Одоо мэргэжилтнүүд энэ хоёр дүрсийг судалж байгаа” гэжээ.
Өнөөдөр онгоц алга болсноос хойшхи 13 дахь өдөр. Энэ хугацаанд маш олон таамаг гарч ирсэн ч бүгд няцаагдсан. Харин өнөөдрийн мэдээлэл хамгийн боломжит, магадлал өндөртэй нь юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )