Английн цагдаа нар шоронгоос оргосон онц аюултай этгээдийг эрэн сурвалжилж байна. Энэ этгээд шоронгоос оргохдоо эхлээд хуяг, харгалзагч нарыг зодож ухаан алдуулаад, улмаар хоригдол зөөдөг бүхээгтэй машиныг унан шоронгийн хаалгыг зад мөргөн зугтаажээ.
Үүний дараа хүнсний дэлгүүрийг тонон, зогсоохыг оролдсон хүмүүсийг мөн зодож, өндөр үнэтэй спорт загварын машин хулгайлаад алга болсон аж. Өдгөө 28 настай Жон Инглэсби гэгч энэ залуу танхайн хэргээр шийтгүүлсэн ба оргохоосоо хэдхэн цагийн өмнө нэгэн захиа хүлээн авсан байна.
Чухам юун захиа гэдгийг шоронгий хянагч нар шалгаагүй гэжээ. Учир нь Жон үлгэр жишээ хүмүүжигч байсан бөгөөд ар гэрийнхний эргэлт сайн, сэхээтэн гэр бүлээс гаралтай нэгэн гэнэ. Хамгийн гол нь адал явдалт кинонд гардаг шиг ингэж оргосон түүх Английн шоронд байдаггүй ажээ.
Сэтгэгдэл ( 7 )
chadaj baiga yumand arga algoo
MUNDAG
Bodliin hulgaichiin zohiolergelteer n irsen gesen.uuriiguu amaraashig tusuulsun gesen
90 sayiin gansuh shig ym boloo bailguide
ehnern bi uur huntei suulaa chi amidralaa bod gesen bhaa...
Хоншоортой гар байна ш дээ
jinhehe er hun uur yah yum zow l bna