АНУ-ын шүүхээс ”Toyota” компанид торгууль ноогдуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 20

АНУ-ын шүүхээс Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанид 1.2 тэрбум ам.долларын торгууль оногдуулах шийдвэр гаргасан тухай Reuters агентлаг мэдээлжээ. АНУ-ын хууль хяналтын байгууллагаас тус компанийг үйлдвэрийн гэмтэлтэй 10 сая гаруй автомашинаа зах зээлээс эргүүлэн татсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. АНУ-ын хууль зүйн сайд Эрик Холдерийн мэдэгдсэнээр “Тоyota” өөрсдийн бурууг хүлээж, торгууль төлөхөөс гадна хөндлөнгийн байгууллагын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөр болсон гэжээ.

Шүүхээс “Toyota” компанийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэн гаргасан автомашинуудад хурдны хайрцгийн доголдол байгааг олж тогтоосон байна. Мөн компанийг аюулгүй байдал бүрэн хангаагүй автомашин зах зээлд нийлүүлж, холбогдох хяналтын байгууллагуудад худал мэдээлэл өгч байсан хэмээн буруутган түүхэнд байгаагүй өндөр торгууль оногдуулжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,(103.26.194.19) 2014 оны 03 сарын 20

Hamgiin sain geed baisan, bas naidvargui hog shiv sonirhoj baisan yum ug n ergelzuuleed hayachihlaa.

0  |  0
Top