Крымийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тунхаг гаргана

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Европын холбоо Оросоос дахин 12 хүнд хориг арга хэмжээ авчээ. Холбооны зөвлөлийн тэргүүн Херман ван Оросын бодлого алсдаа Украйн улсын ирээдүйг баллана гэсэн байна.

АНУ-ын зүгээс цаашид Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Барак Обама Крымийн тусгаар тогтнолыг Орос хэзээ ч хэрэгжүүлэхгүй, өөртөө уусгаж байна гэсэн.

Киев болон барууны орнууд Крымийн салан тусгаарлалтыг мөн хүлээн зөвшөөрөхгүй, өнөөдрийг хүртэл энэ хойг Украйны нэг хэсэг хэвээр байгаа гэжээ. Харин өнөөдөр Оросын Төрийн Думын доод танхим Крымийг тусгаар тогтносон гэдгийг албан ёсоор зөвшөөрөн тунхаг гаргана гэж мэдэгдсэн юм.



Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arabt(202.55.180.8) 2014 оны 03 сарын 21

krimiig oroc ulc abax ni zob urid ni oroc ulc krimiig ukrainii tald ogcon buruu bolcon

0  |  0
Top