АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Хятадад долоо хоногийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр энэ хугацаанд Бээжин, Чэндүд айлчлах юм байна. Мишель Обама ээж, хоёр охины хамт явж байгаа аж.
Түүнийг Хятадад айлчлах хугацаанд тэргүүн хатагтай Пэн Лиюан дагалдах юм байна. Америкийн тэргүүн хатагтай боловсрол, эрчим хүний салбарт голлон анхаарч, энэ талаар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээр хийх ажээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )