Сураггүй болсон онгоцонд өндөр хэмт шатамхай баттерей байсан гэж мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 22

Малайзийн иргэний нисэхийн сураггүй болсон онгоцны талаар бас нэгэн таамаг гарчээ. Mirror.co-д бичсэнээр, Малайзийн Засгийн газар Вьетнамын талтай санал зөрөлдсөн байна. Тэд онгоцны эрлийн чигээс болж ийнхүү зөрөлдсөн бөгөөд вьетнамчууд зүүн тийш гол анхаарлыг чиглүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Тэд онгоцонд осол гараагүй, барьцаалагдсан гэдгийг хэд хэдэн баримтаар нотолсон гэж мэдэгджээ. Гэхдээ үүнээс гадна “хар нүх” буюу үхлийн орон зай руу онгоц орсон байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Хамгийн гол нь, “Malaysian Airlines” гүйцэтгэх захирал өнөөдөр нэгэн мэдэгдэл хийсэн нь шуугиан тарив. Тэрбээр алга болсон онгоц өндөр халуун ялгаруулах шатамхай зай /баттерей/ тээвэрлэж байсан гэсэн байна. Ийм тээврээс болж сүүлийн 20 жилийн дотор 140 онгоц сүйрсэн аж.

 

Сураггүй болсон онгоцонд өндөр хэмт шатахай баттерей байсан гэж мэдэгдэв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol xyn(103.26.194.2) 2014 оны 03 сарын 22

Za tegej l taarna. Ter shatamxai battareig xen, xaash ni, yamar uchirtai teeverledeg um bol?! Yagaad achaanii ongotsoor zooxgui, irgenii nisexeer zoovorlodog bainaa??? Iim olon ingots suirchixeed baixad asuudal bolgoj tsegtsleegui ni uchirtai. Tomchuudiin business baix!!!

0  |  0
Top