Туркийн агаарын цэргийн хүчин хилийн зурвас зөрчсөн Сирийн сөнөөгч онгоцыг буудан унагаасан гэж ВВС мэдээлэв. Сөнөөгч онгоц агаарын хилийг зөрчихөд анхааруулж буудсан ч үл ойшоосон тул ийм арга хэмжээ авсан гэж Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоан мэдэгдсэн байна.
Харин Сирийн эрх баригчид үүнийг илэрхий түрэмгийлэл гэж үзсэн бөгөөд тухайн үед онгоц хилийн зурвас зөрчөөгүй, Сирийн газар нутаг дээгүүр нисч байсан гэжээ. Хамгийн гол нь, одоо Сирийн Засгийн газар болон босогчид хилийн хяналтын төлөө тэмцэлдэж байгаа. Хоёр орны хилийн зурвас 800 км үргэлжилдэг. Турк улс 2011 онд эхэлсэн иргэний дайнд босогчдын талд байр сууриа илэрхийлж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )