АНУ-ын Вашингтон мужийн баруун хойд нутагт үүссэн хөрсний нуралт болж гурван хүн амиа алдаж, 18 хүн ор сураггүй болжээ. Осо хотод болсон байгалийн гамшигт 30 гаруй байшин бүр мөсөн сүйдэж, гудамж талбай орвонгоороо эргэсэн байна.
Хөрсний нуралтаас болж 41 м өргөн, 54 м гүн ангал үүсчээ. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон ус ихтэй борооноос болж ийм байдал үүссэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )