Индонезийн Харилцаа холбооны сайд садар самууныг сурталчлахын эсрэг кампанит ажил өрнүүлж, нэлээд хатуу тэмцэж байгаа. Гэтэл тэрбээр саяхан Твиттерийн порно хуудсыг дагасан нь илэрч шуугиан тарив.
Тифатул Сэмбирин хориотой хуудаст нэгдсэнийгээ маш хурдан тайлбарласан бөгөөд энэ нь санамсаргүй товчлуур дардаг шиг л “осол” болсон гэжээ. Индонезийн хувьд лалын шашинтнууд дийлэнх хувийг эзэлдэг учраас порно, эротик өнгө аястай бүхнийг эрс хориглодог.
Харилцаа холбооны сайдын хувьд Твиттерт 732 мянган дагагчтай нь улсдаа рекорд тогтоосон амжилт аж. Тэр ч бүү хэл, түүний 100 жиргээ бүрийг 4570 удаа давтан жиргэдэг гэсэн судалгаа бий.
Сэтгэгдэл ( 0 )