Оросын арми Крымийн Феодосийн тэнгисийн цэргийн баазад хяналтаа тогтоолоо гэж Украйны албаныхан ВВС-д мэдээлжээ. Тэгэхдээ 48 цагийн хугацаанд гурван том дайралт хийж хяналт тогтоосон гэсэн байна.
Украйны Батлан хамгаалах яамны төлөөлөгч Владислав Селезневийн хэлснээр орос цэргүүд автомат, стан гранатаар зэвсэглэн хоёр чиглэлээр дайрсан аж. Тэд баазын офицеруудыг баривчилсан байна. Европын холбоо үүнийг Орос Украйн дахь барьцаа ахиулах үйлдэл хийлээ хэмээн дүгнэжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
орос улс дэлхийн бодлогыг тодорхойлох нь дэлхийд хятадын аюул заналыг тогтоох ганц улс гэдгийг бид мэднэ
1941-1945 онуудад хүнд жилүүдийг хамт туулсан улсуудяаж бие биенээ буудах юм бэ.Өдөөн хатгаад байгаа баруунтай бол буудалцах байх даа.
tseregiin baaz uruu tsereguud dairch baihad zugeed baigaad baina gedeg er ni baildah sonirholgui orosiig huleen zovchoorch baina l gesen ug biz dee