Өчигдөр орой Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак иргэний нисэхийн сураггүй болсон онгоц Энэтхэгийн далайд осолдсон нь тодорхой болж, зорчигчид нь бүгд амьд эрсэдсэн гэж мэдэгдсэн. Гэвч хүн төрөлхтнийг эмгэнэлд автуулсан энэ мэдэгдлийг олону лсын эрлийн баг АНУ, Австрали, Их Британи хүлээн зөвшөөрсөнгүй.
ВВС-ийн дамжуулснаар, Австралийн эргийн хамгаалалтын алба далайн шуурга, усархаг аадраас болж эрлийн ажиллагаа тасалдахад хүрсэн байна. Гэхдээ цаг агаарын нөхцөлөөс болж эрлийн ажиллагаа тасалдсан ч зогсоогүй гэдгийг албан ёсоор хэлжээ.
Харин Малайзийн Ерөнхий сайдын мэдэгдлийг хэтэрхий түргэдсэн, бодлогогүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн аж. Малайзийн Ерөнхий сайд мэдэгдэлдээ, Британийн хиймэл дагуулын зурагт дүн шинжилгээ хийсэн гэдгийг онцолсон бол англичууд хайгуулын ажлын дүгнэлтийн дараа л албан ёсоор мэдэгдэл хийх ёстой гэв.
Онгоц сураггүй болсноос хойш хоёр долоо хоног өнгөрч, хүмүүсийг амьд мэнд олно гэсэн магадлал буурч байгаа ч олон олон нууц тээн одсон энэ хэргийг зүгээр өнгөрүүлж хэрхэвч болохгүй гэсэн. Хятадын талаас онгоцонд юу учирсан, яагаад алга болсон, чиглэл хазайхад юу хүргэсэн, мөн сэжигтэй нисэгчид, зорчигчид гээд бүх асуултын хариуг заавал олох шаардлагатай гэжээ.
Хамгийн гол нь сүүлийн долоо хоногт Энэтхэгийн далайгаас олдсон болзошгүй хоёр обьектийг яг одоо судалж байгаа. Судалгааны анхан шатны дүгнэлт ч гараагүй байхад Малайзийн тал ийм мэдэгдэл хийснийг олон улс буруутгаж байна. Мөн яагаад ингэх болов гэдгийг тус улсаас асууж байгаа юм.
Энэтхэгийн далайгаас олдсон хоёр объектийн нэг нь саарал ногоон өнгөтэй, дугуй дүрстэй бол нөгөөх нь тэгш өнцөгт хэлбэртэй, улбар шар зүйл байгаа аж. Одоогоор энэ хоёр зүйлийг Малайзийн иргэний нисэхийн онгоцтой холбоотой гэх ямар ч баталгаа олоогүй байна гэж АНУ мэдэгдлээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 10 )
ДЭЛГЭРМӨРӨН та дэлхийн өнцөг булан бүрээс үхэж үрэгдсэн 239-н гэр бүлийн уй гашуудал, үр хүүхдийн өнчирөл, аав ээжийг улам бүр үйлээ үз гэжээ./фактнюс эх сурвалж/Иймэр хүү угаадас /уучлаарай өөр үг олдсонгүй/ таны амнаас гарах нь нэг их гайхмаар зүйл биш. Нэг нарны дор нэг дэлхий дээр гол зогоож буй бид бүгд адилхан байгалын бүтээгдэхүүн.Хэ д ий гээр хэл,ёс заншил өөр ч аав бол аав,ээж бол ээж ,хүүхэд бол хүүхэд билээ. За олон юм нуршвал таны наад үнэр орж муудсан махан толгой бүр ойлгохгүй нь мэдээж.239-н гэр бүлийн уй гашууг өөр дээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Дуу дуулж уярмар аяддаг юм бол.Монгол эр хүнд ийм жудаг байдаггүй юм.
ДЭЛГЭРМӨРӨН та дэлхийн өнцөг булан бүрээс үхэж үрэгдсэн 239-н гэр бүлийн уй гашуудал, үр хүүхдийн өнчирөл, аав ээжийг улам бүр үйлээ үз гэжээ./фактнюс эх сурвалж/Иймэрхү
Чингисийнудамт тэнгэр заяат Монгол охиныг өөрийнхөө наймааг илчлэхгүйн төлөө харгис хэрцгийгээр дэлбэлсэн захи алгат эзэн НАЖИБ РАЗАКыг тэнгэр ни ргэж байгаа нь энэ. Хүний амь үнэтэй шүү. т эр тусмаа Монгол хүний амь. НАЖИБ РАЗАКийн нууц бизнес энэ онгоцтой л холбоотой байх мэдэдэгдэхгүй нууц нь түүн оршино.
Ene orosiin bogsiig doloogchid yum bolgon ruu america gej erguutdeg boljee. mongolchuud huchtei 1nd ni zusarddag ard tumen gej unen yumdaa. eruul uhaanaar bodvol hoorhii ukrainchuudiin gazar nutgiig oros baavgai deeremdej baihad bayalraad baih yum baimaargui l yum. muu er daind hoornoo gej unen ug shuu
ed er ni albaar olon ulsiin notstoi asuudlaas /jishee ni krimiin/ busdiin anhaarliig holduulah gj odor bolgon oor oor medeelel tawij sensaatslaad bgan bishuu.. amerikiin gants garshssanhiij chaddag ajil da..
Юм болгонд хошуугаа дүрж явах юм аа. АНУ