Сураггүй болсон онгоцонд сууж явсан хятад зорчигчдын ар гэрийнхэн өнөөдөр Бээжин дэх Малайзийн ЭСЯ-ны гадаа жагсаал хийж, цагдаа нартай мөргөлджээ. Малайзийн шинжээчид онгоц Австралийн баруун эргээс 2500 км-ийн зайд осолдсон гэх эцсийн дүгнэлтийг гаргасан гэж Ерөнхий сайд Нажиб Разакийн мэдэгдлийн дараа ийнхүү жагсаал эхэлсэн байна.
Жагсагчид ЭСЯ-руу чулуу, савтай ус шидэж, Элчин сайдыг гарч ирж уулзахыг шаарджээ. Тэд мөн яамыг хамгаалалтад авсан цагдаа нар руу ч уурсан дайрч эхэлсэн гэнэ.
Харин Хятадын талаас энэ дүгнэлтийн задаргааг хүссэн бөгөөд одоогоор Малайзаас хариу өгөөгүй байгаа аж. Одоогийн байдлаар Австрали, АНУ-ын эрлийн баг Энэтхэгийн далай дахь хайгуулыг цаг агаарын таагүй байдлаас үүдэн түр завсарлаад байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
Mulgui hujaa nar yumdaa.... osold ortson bolhoos albaar altsan bish.taartsan taar shuudainuuddoooo