Обама Оросын эсрэг бодлогод Европын орнуудыг нэгдэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Крымд явуулж буй Оросын бодлогын талаар “Хүч чадлаар биш сул талаар нь тоглож байна” гэж шүүмжилжээ. ВВС-ийн дамжуулснаар, тэрбээр Орост дараагийн хатуу анхааруулгаа хүргэсэн байна. Уг анхааруулга нь хориг арга хэмжээг өргөжүүлнэ гэсэн утгатай аж.

 


Гаагад болж буй хурлын үеэр Обама Европын орнуудыг уг хориг арга хэмжээнд нэгдэхийг уриалсан байна. Крымийн санал асуулгын дараа Вашингтон Оросын нэр бүхий хүмүүст хориг тавьсан юм.

Мөн өчигдрөөс Их 8-ын бүтцийг өөрчилж, Их 7-гийн хүрээнд ажиллахаар болсон. Харин Орос өөрийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагааг хэзээ ч зохион байгуулах эрхтэй гэж хариу өгсөн аж.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sfs(202.126.91.177) 2014 оны 03 сарын 26

Putin obagad alaad haychlaa

0  |  0
hehe(202.21.113.140) 2014 оны 03 сарын 26

hehe hatuu hatuu geseer btal burjgar tolgoi ni tsal buural bolloo.

0  |  0
Top