Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сураггүй болсон онгоцыг хайх ажлыг үргэлжлүүлж байна гэж Австралийн албаныхан мэдэгдэв. Далайн шуурга, усархаг аадар зэрэг цаг агаарын таагүй нөхцөлөөс болж эрлийг түр зогсоогоод байсан ба Малайзийн талын мэдэгдлийг тэд эрс няцааж байгаа юм.
Одоогийн байдлаар Австралийн тэнгисийн цэргийн хүчний 12 онгоц эрлийн ажиллагаанд оролцож байна. Өнөөдөр гуравдугаар сарын 26, онгоц гуравдугаар сарын 8-нд Куала Ломпураас Бээжин рүү нисч байгаад алга болсон. Нийт 18 өдрийн турш онгоцыг хайж байгаа ба Малайзийн Засгийн газар онгоц осолдсон байдалтай олдож, бүх зорчигч нь амь эрсэдсэн гэсэн.
Харин эрэлд оролцож буй бусад орон ямар ч онгоц олоогүй, ядахдаа олдсон объектуудыг онгоцных гэдгийг батлаагүй байгаа гэж мэдэгдэж байгаа. Өдгөө Бээжинд Малайзийн ЭСЯ-ны гадаа зорчигчдын ар гэрийнхэн жагсаж, нууцлаад байгаа зүйлээ ил болгохыг шаардаж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )