Хойд Солонгос өнгөрсөн шөнө дунд зайн тусгалт, цөмийн цэнэгт баллистик пуужин туршжээ. Үүнээс нэг цагийн дараа АНУ, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчид Нидерландад уулзсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар, сүүлийн хэдэн долоо хоногт туршсан пуужингууд хор хөнөөлийн хувьд их байгаагүй. Харин энэ удаа нэлээд уршиг тарихуйц пуужин байсан ба хэдийгээр тэнгис рүү чиглүүлсэн ч үүнийг техникийн туршилт гэхээс цэргийн заналхийлэл байсан гэж үзжээ.
АНУ болон БНСУ энэ удаа Пхьеняныг буруутгаж, энэ үйлдэлдээ тайлбар хийхийг шаардав. НҮБ-аас Хойд Солонгосын баллистик пуужингийн үйлдвэрлэлд хориг тавьсан. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамны мэдэгдсэнээр, “Нодонг” загварын пуужинг Пхьенянаас хойд зүгт оршдог Сукон аймгаас харвасан ба зүүн эргийн тэнгист 640 км туссан байна. “Нодонг” пуужин дээд тал нь 1000 км тусах чадвартай ба Японы эрэгт хүрэх боломжтой гэсэн үг аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 4 )
hehe tsumiin tsenegt hoshuu bish shu de. ballistik bol zuugch puujin. tsumiin tsenegt puujin harvasan bol udiid yu bolj bh bol.
humuus uursduu l delhiigee usgaj duusah ni dee...
yum ta yls yumaraal naadah geed bgaam baigui deee
yum ta yls yumaraal naadah geed bgaam baigui deee