Үхлийн вирусын халдварыг зогсоохын тулд сарьсан багваахай идэхийг хориглов

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

Гвиней улсад үхлийн ибола вирусыг тархалтыг зогсоохын тулд сарьсан багваахай идэх, худалдахыг хориглолоо. Тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр, өнөөгийн байдлаар 62 хүн иболагийн халдвараар амиа алдаад байгаа аж.

Мөн хөрш Либерь, Сьерра Леонд энэ өвчний халдвар эрс нэмэгдсэн байна. Одоогоор ибола вирусын эсрэг вакцин, хорууг багасгах эм бэлдмэл гаргаж авч чадаагүй байгаа юм. НҮБ-ийн Эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд, иболагийн халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь амиа алддаг. Одоогоор судалгаа хийж байгаа ч ямар нэг нааштай үр дүн гараагүй байна гэжээ.

Иболагийн халдвар авсан хүмүүс цус алдаж, бөөлждөг ба маш хурдан хугацаанд бие нь муудаж, үхэлд хүргэдэг.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top