Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уйлльямын хүүгийн шинэ асрагч Мариа Борралло нэгэн дуулианд нэр холбогдов. Тэрбээр өдгөө 43 настай бөгөөд Испани гаралтай нэгэн юм.
Тэрбээр хааны гэр бүлийн төлөө зүтгэх азтай нэгэн хэдий ч төрсөн нутагтаа татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа этгээд байжээ. Тэр ч бүү хэл, түүнийг хил давангуут баривчлах гэмт хэрэгтнүүдийн хар дансанд оруулсан байгаа гэнэ.
Мариа хэдэн долоо хоногийн өмнөөс ханхүүгийн асрагчаар ажиллаж байгаа ч хааны гэр бүл нэр хүндээ сэвтээхээс өмнө түүнийг Испанийн ЭСЯ-нд хүлээлгэн өгөхөөс аргагүйд хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )