Малайзийн Засгийн газрын мэдэгдэл ор үндэсгүй гэдгийг олон улс баталлаа. Францын хиймэл дагуулын мэдээгээр онгоц осолдсон байж болзошгүй гэгдэж байгаа Энэтхэгийн далайгаас 122 объект илрүүлсэн байна. Эдгээрийг бүгдийг нь алга болсон онгоцных гэх боломжгүй ч, өмнө нь илэрсэн гурвыг МН370-ынх гэдгийг албан ёсоор тогтоогоогүй аж.
Эдгээр цэгүүд 400 гаруй км.кв талбайд цацагдсан гэж Францын хайгуулын баг мэдэгджээ. Хиймэл дагуулаас бүртгэгдсэн талбайд одоогоор зургаан орны хэдэн арван хөлөг онгоц, олон зуун нисэх онгоц ажиллаж байна.
Эрлийн багийнхны онцгойлсон гурван объектийн тухайд хүрч ажиллах боломж өнөөдрийг хүртэл нээгдээгүй бөгөөд далайн шуурга шумбагчдыг буулгах аргагүйд хүргэжээ. Хамгийн гол нь сүүлд илэрсэн зүйл алга болсон онгоцных байх магадлал маш өндөртэй гэдгийг Австралийн эргийн хамгаалалтын алба мэдэгдсэн.
Гэхдээ зорчигчдын ар гэр, эрлийн багт нэгэн сэжиглэл байгаа нь онгоцны хар хайрцаг, зайлшгүй ослын үед ч унтардаггүй дохиоллын систем болон бусад дамжуулах хэрэгсэл огт ажиллаагүй. Мөн дөрвөн цагийн турш хиймэл дагуулаас илгээсэн дохиог Малайзийн Засгийн газар нуусан, зорчигчдын утас сүүлд ч ажиллаж байсныг оператор компаниуд ч баталсан зэрэг асуудлыг одоо л бөөнөөр нь сөхөж байна.
Үүнтэй холбоотойгоор, БНХАУ Малайзийн талд шаардлага тавьсан. Учир нь алга болсон онгоцонд Хятадын 150 гаруй иргэн явж байсан ба ар гэрийнхэн нь өнөөдөр ч Бээжин дэх Малайзийн ЭСЯ-ны гадаа жагссаар байгаа.т Малайзийн Засгийн газар онгоцны хэргийг терроризмтой холбоогүй гэж баталж байгаа ч үүнийг тодорхой баримтаар нотлох гэж олон нийт үзэж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 7 )
tiim shvv sanaa dvgnelt 70%
naadah chin mongold untsan yum bishuu tegee l oldohgui bgaa b.h
Онгоц ослын буултыг журмын дагуу далай дээр дугуйгүй хийж хурд багсаж шууд далайн гүн рүү живсэн, айлган сүрдүүлсэн нөхөд болон бүх бүлсон процес, эд зүйл бүтнээрэй байгаа, үнэхээр харамсалтай зүйл болсон. Хойшид одоогийн ашиглаж байгаа онгоцны тоног төхөөрөмжийг улам боловсронгуй болгох л том сургамжийг 2 нисгэгч хойч үедээ үлдээлээ зөвхөн бид зохион бүтээх, сайжруулах үүрэг хүлээснээ ойлгох ёстой бүх дэлхийн иргэд. Онгоцны бүх систем сансарын технологитой уялдаатай байж болно гэхдээ өөрийн гэсэн онцлогтой ямарч гадны төхөөрөмжийг хүлээлгүй ажилладаг апратурыг зохиоцгооё бие даасан. Шившиг болж байна бүх дэлхийгээрэй ганц онгоц олчих чадамжгүйдээ, хаана хаанаа бүх улсын удирдагч болон эрдэмтэд бодох цаг болжээ... гэхдээ далайн гүнээс сайн хай бүтнээрээ оньсого мэт олдох болно, ганцхан ийм үйлдэл гаргуулахгүйн тулд толгойгоо ажлуулцгаая глобалчлагдсан ертөнцийн хүмүүс минь, бурхан өршөөг
Huuli bus yum teeverleed yavj baisan bolj taarlaa.
yachwaa ter ongots. sda mergeleed merge toorood boldoggui
Malais neg l sejigteidee.