Ангараг дээр одоо ч ус урсдаг гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

Эрдэмтэд Ангараг гариг дээр олон тэрбум жилийн өмнө ус байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, энэ гариг дээр ус бий гэдгийг дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг байсан. Харин судлаачид халууны улиралд энэ гаригт ус урсдаг байх боломжтой гэх шинэ баримт гаргаж байна.

Жоржиа мужийн Технологийн хүрээлэнгийнхэн НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зурагт дүн шинжилгээ хийж, ус урсдаг байх боломжтой налуу, сайр олныг илрүүлсэн аж. Хамгийн гол нь эдгээр дүрс улирлын чанартайгаар ил болж, эсвэл алга болж байжээ. Мөн усны урсгалаас үүдэн дэлхий дээрх хад чулуунд ийм ор мөр үлддэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top