Орчин цагийн боолын зах

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

Мумбай хотын захын дүүргийн харанхуй гудамж. Энд агуу Энэтхэгийн үнэн төрхийг харж болно. Гудамжаар алхах жуулчинд хир хөлс ханхлуулсан хижээл насны эр дөхөж очоод “Залуу, жаахан охид янз бүрээрээ байна. Бүгд шинээрээ шахам, 4-5 удаа л ашигласан” гэнэ.

 


Энд цагдаа нар байсхийгээд л нэгжлэг хийж, хүний наймаа, хулгайд өртсөн охид бүсгүйчүүдийг сулладаг ч орчин цагийн боолын зах болсон энэ газар үйлчлүүлэгчээр тасардаггүй гэнэ.

Энэтхэгийг сайн мэдэх хүмүүс Каматипура дүүргийг сайн мэддэг. Ийшээ бага насны хүүхэд сонирхдог бэлгийн гаж хүсэлтэнгүүд байнга очдог аж. Энд олон мянган охид бэлгийн мөлжлөгөд орж байгаа ч эрх баригчид нь нэг их ойшоодоггүй.

 


Энэтхэгийн цагдаагийн тайланд, Каматипурад дан зургаан настай охидыг худалддаг этгээд байсныг баривчилсан ч хэдхэн сарын дараа суллагдсан байна.

Хамгийн гол нь, энэ дүүрэг ийнхүү бузар булайн үүр уурхай болоход англичуудын үүрэг их байжээ. 1947 онд Каматипурад английн цэргүүд байршсан ба тэр цагаас энд цагаан арьстнууд дураараа аашилж, мөрийтэй тоглоом, цэнгээний газар, биеэ үнэлэгчдийн баар зэргийг бий болгосон нь одоо ийнхүү аймшгийн газар болон хувирсан аж.

 


Англичуудыг энд анх ирж байхад орон нутгийн иргэд гаж донтой гадаад цэргийнхэнд хүүхдүүдийг зардаг байсан. Хожит Их Британийн Засгийн газар албан ёсоор уучлал гуйсан. Гэвч энэ нь алдааг залруулахад ямар ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Одоо энд бүх зүйл боолын нийгмийн зарчмаар явагдах ба зэрэгцүүлэн зогсоосон хүүхдүүдийг нас шүдээр нь шинжин, худалдаж, зугтахыг оролдсоныг нь зодож, ташуурдана. Маш олон хүүхэд өөр амьдрал сонгох эрхгүйгээр энд үүрд булшлагдаж байна.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(172.248.39.219) 2014 оны 03 сарын 28

ochnoon jil ongorchixood baixad busad ruugaa buruugaa tulxeed l baij baidagm, gol us ruu uxsenee xaydag ni bas xen negnii buruu uy aan, zabaan ulsuud

0  |  0
Top