Турк улсад Youtube-ийг хориглох шийдвэр гарсан бөгөөд үүнээс хэдэн өдрийн өмнө Twitter-ийг ч хаасан юм. Энэ шийдвэрийг Ерөнхий сайд Тайип Эрдоан гаргасан байна. Олон нийт энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч Харилцаа холбоог зохицуулах газраас нь ямар ч тайлбар хийгээгүй аж.
Гэхдээ Youtube-ийн зарим хэрэглэгч сайт руу нэвтэрч болж байгаа гэнэ. Энэ сайтыг хаах болсон нь Туркийн томоохон албан тушаалтнууд Сирийн талаар хэлэлцэж буй, олон нийтэд цацагдаагүй бичлэгийг Youtube-ээр тараасантай холбоотой.
Энэ бичлэгт Сирийн талаарх улстөрийн бодлого, арми, тагнуулын үйл ажиллагаа, зэвслэглэлийн талаар ярьсан байжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )