Тайландын хиймэл дагуул Энэтхэгийн далайд Малайзийн онгоц осолдсон байж болзошгүй гэх хэсгээс 300 гаруй обьектийн зураг татсан тухай ВВС дамжууллаа. “Thaichote”-оос авсан эдгээр зургийг Францын хиймэл дагуулаас 122 объектийн дүрсийг авснаас нэг өдрийн дараа илгээсэн байна.
Австралийн Перт эргээс баруун өмнөд зүгт цацагдсан 300 гаруй объект Францын хиймэл дагуулаас авсан байршлаас 200 км зайтай байгаа аж. Тайландын Сансрын техноги, хөгжлийн агентлагийн мэдээлснээр, эдгээр зүйл 2-15 метр урттай, металлаар хийгдсэн бөгөөд судалгааны баг одоо ийш нь анхаарлаа хандуулж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )