Путинд өнөөгийн Орос орон биш хуучны хүчирхэг СССР хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 28

Орос Крымийг өөртөө нэгтгэж байхад дэлхий дахин юу ч хийж чадаагүй. Гэвч яг яах ёстой байсан бэ. Ер нь Владимир Путин урьд цагийн тэр сайхан, хүчирхэг гүрнийг эргүүлэн цогцлоох мөрөөдлөө хэзээ ч нууж байгаагүй. Юу тодорхой вэ гэвэл, тэрбээр нэг удаа Орос орныг байж болох хамгийн том хэмжээнд хүргэнэ гэсэн.

 


1999 оны наймдугаар сарын 16. Оросын Төрийн Думын гишүүд Ерөнхий сайдыг томилох асуудлаар уулзалт хийв. Тэд нэр дэвшигчийн илтгэлийг сонсож, дараа нь цөөн хэдэн асуулт асуусан болоод өнгөрсөн бөгөөд эцэст нь дуулгавартайгаар түүнийг Засгийн газрын тэргүүнээр томиллоо.

Тэр үед Борис Ельциний нөлөө их байсан ба шинээр томилогдсон Ерөнхий сайд тийм ч сонин биш, тэр ч байтугай түүний нэрийг Степашин гэж буруу бичсэн байв. Яагаад гэвэл, тэрбээр Борис Ельциний 16 сарын дотор солигдсон Ерөнхий сайдуудын нэг байсан юм. Эрхэм Ерөнхийлөгч тэр хугацаанд таван ч Ерөнхий сайдын арыг хараад амжсан. Харин Төрийн Дум цоо шинэхэн сайдыг Засгийн газрыг хоёр сар тэргүүлж чадах уу, үгүй юу гэж мөрийцөж байлаа. Тийм болохоор түүний өмнө алдаа гаргах зэрэгт санаа зовох хэрэг байна уу.

 


Гэвч тэд алд дэлэм андуурчээ. Шинэ Ерөнхий сайд гэгдэх чийрэг, намхан биетэй, нэвт шувт харсан нүдтэй эр ЗХУ-ын аймшиг КГБ-гийн офицер байсан, чанга нэгэн байлаа. Харин одоо Владимир Путин Орос орны “мөнхийн” тэргүүр, дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг эргүүлэн авчрагч болж байна.

Түүнийг хоёр удаа Ерөнхийлөгч болоход хэн ч гайхаагүй. Харин гурав дахиа төрийн тэргүүнд дахин гарахгүй нь гэж олон нийт халаглаж байсан. Яагаад гэвэл, уналтад ороод байсан шинэ Орос хөл дээрээ ахин босч, үйлдвэрлэлүүд сэргэн, хамгийн гол нь хүчирхэг арми бүрдүүлж чадсан юм. Одоо түүний ярьсан бүхэн хууль болон хэрэгжиж байна.

 


Зүгээр л бодоод үзэхэд, 364 өдрийн өмнө л ОХУ зээлээсээ болж дампуурахдаа тулж, цалин тэтгэвэр доголдож, хүмүүс хар зах, ганзгын наймааны талаар эргэн бодох шахсан. Олигархжсан төр нийгмийг залгиж, үндсэн дэд бүтэц уналтад орох дөхөж байв. Харин одоо байдал ямар байгааг бэлээхэн харж байгаа биз ээ. Гэвч Орос улам л хаалттай болж байгаа. Баруунаас, АНУ-аас, хуучин түншүүддээ хүйтэн хандах болсон.

Путин дахин алдахыг хүсэхгүй байна. Оросын хүчирхэг арми нэгэнтээ Чеченийн дайнд айхтар том алдсан. Варшавын хамтрагчид НАТО-д элсэж, барууны хүчин заагийг дажв, Оросын баруун хилд тулжээ.

 


Ельцинээр удирдуулж байх үед Орос орон архидалтад бүрэн автсан байсан. Нөхцөл байдал хэцүү байсан ч Путинд төлөвлөгөө байсан нь тодорхой. Тэрбээр “Би Засгийн газарт тулгарч буй бүх асуудалд хүрч ажиллаж чадахгүй байна. Гэвч би нэг л зүйлийг маш тодорхой мэдэж байгаа. Энэ улс дэг журам, сахилга батгүйгээр хол явахгүй” гэж Төрийн Думын өмнө хэлжээ.

Владимир Путин 1952 онд Ленинград хотод төрсөн. Чухам ЗХУ-ын алтан үед, дайны гялалзсан их ялалтын дараа төрж, өссөн түүний яс, цусанд дэг журам хэмээх үнэт зүйл бий. Тэр “Спутник” хөлөг, Лайка нохой, устөрөгчийн бөмбөг, Юрий Гагарины эрин гээд яруу алдрыг дэргэдээс нь мэдэрч эрийн цээнд хүрчээ. Мөн 1956 онд Унгарыг, 1968 онд Чехсловакийг хэрхэн бутаргаж байгаа ч харж, гэрч нь болж байсан.

 


ЗХУ-ын иргэд амар амгалан амьдарч, эх орондоо бүтээн байгуулж байв. Амьдрал ер нь л тогтвортой байлаа. Дэлхий тэднийг хүндэтгэж, үл халдах сүр хүчийг нь биширч байсан юм. Орос хүн өөрийн байр суурийг хаана ч мэдэрч чадаж байсан.

Путин Думд үг хэлэхдээ, төрсөн нутагт нь ЗХУ-ын сайн сайхан нэг их байсангүй, бусдыг бодвол бага хүндлэл хүртсэн газар гэжээ. Тэрбээр төрсөн хотоо Москвагийн дайтай болгохыг хүсдэг байсан гэнэ.

Яг үүн шиг, түүний эх орон НАТО-гийн өмнө гэмтэн шиг зогсохгүй гэдгийг Сербээс Косовог салгаснаас нэгхэн сарын өмнө бүх Орос орны өмнө тунхагласан. Тэрбээр ад түмнийхээ өмнө “Орос орон олон зууны турш хүчирхэг байсан. Тэр хэвээрээ ч байх болно. Өнөөдрийг хүртэл Орос ашиг сонирхлын бүс байлаа. Бид өөрсдийн үзэл бодолд гадны нөлөөг тусгах учиргүй” гэсэн юм.

 


1999 оны наймдугаар сар, Путины илтгэлийн хэсгээс:

  • -Бид хувьсгалд цэг тавих хэрэгтэй. Ядуу хүнгүй хувьсгал л хэрэгтэй болохоос хэн ч баяжиж чаддаггүй нийгэм хэрэггүй. Харамсалтай нь хүнд хэцүү өдрүүд ард хоцрох болоогүй байна. Үүнээс хойш Орос оронд ядуу хүний тоо нэмэгдэхгүй.

 

  • -Засгийн газрын нэн түрүүнд хийх ёстой, аюулгүй байдлыг хангагч нь хүнсний хангамж. Одоо бид сая сая га талбайг эргэлтэд оруулж, сая сая тариаланчдыг ажилтай болгох ба оронд нь тэд Орос орныг чанартай хүнсээр хангаж чадна.

 

  • -Орос орны газар нутгийн бүрэн бүтэн байдал. Орос хүн л юм бол үүнийг байнга санаж яв. Бид газар нутаг руу минь муухай харсан ч болов нэгнийг хатуу шийтгэх болно. Зүгээр нэг шийтгэх биш үүнийг хууль хуулийн дээд болгох ёстой. Хэн ч Оросын газарт зааг зөрчиж болохгүй.

 

 

Түүний улстөрийн үзэл баримтлал нь дотоодын тогтвортой байдалд шууд чиглэгдэж байлаа. Тэр яг ямар хувьсгалд цэг тавих ёстой гэсэн юм бол. Путины гадаад бодлого Оросын байр суурийг буцаан авчрахад чиглэсэн. Үнэндээ түүний төдийгөөс өдийг хүрсэн замнал дээрх хоёрт л төвлөрч байсан юм.

2001 оны есдүгээр сарын 11-нээс 2013 оны Украйны хувьсгал хүртэл дэлхийн тавцанд Америк тэргүүтэй барууны гүрнүүд л тоглож байсан бол одоо бүгд Орос яах бол хэмээн харж байна.

Путины тактик ухаалаг, бас хайр найргүй хатуу ширүүн байлаа. Тэрбээр гэртээ, гадаа, харийн улсад, ер нь хаа ч байсан Оросын нэрийг хэрхэн өргөх талаар боддог байх.

 


Урт удаан зовлон зүдгүүрийн эцэст Орост нэгэн чанга хүн гарч ирсэн нь энэ боловч түүнийг хэтэрхий бохир ажиллаж байна гэх шүүмжлэл хүчтэй гарах болов. Хүний эрхийн байгууллагууд, барууны орнууд түүний Чеченьд явуулж буй бодлогыг буруутгаж байгаа. Сонгуулийн кампанит ажлын үеэр Чеченьд 232 хүн алагдсан ба үүнд Путиныг шууд буруутгаж байгаа бөгөөд Европын холбооны Хүний эрхийн шүүхээс түүнийг дуудсан нь ч бий. Гэхдээ Орост олон нийтийн дундаас Путины эсрэг үзэлтнүүдийг олоход бэрх, нөгөөтэйгүүр гадны шүүмжлэлд тэрбээр мушийх төдийгөөр л хариу өгдөг юм.

Тэрбээр нэгэнтээ “ОХУ Ази болон Европын тивийг дамнан оршдоггүй. Тэдний дунд ч байдаггүй. Харин Ази, Европ хоёр Оросын баруун, зүүн талд л байрладаг юм. Тиймээс одооноос Оросыг хоёр тивийн гүүр гэх мэтийн яриаг орхивол зохилтой” гэсэн.

 


2014 оны гуравдугаар сар. Путины илтгэлийн хэсгээс:

  • -Ер нь Крымийг булааж авсан юм биш. Олон арван жилийн турш энэ хойг өөр улсын мэдэлд байсан явдалд л цэг тавьсан хэрэг. Крым Украйных гэдэг нь нарийн яривал дээрэм байсан юм.

 

  • -Олон жилийн дараа би Крымийн ард түмэн, газар нутаг Украйны хувьд шуудайтай төмс шиг л байсан тухай сонсов. Үүнтэй санал нийлэхэд хэцүү байна. Оросын төр гэж юу юм. Орос гэж юу юм. Орос үндэстнүүдийг хамгаалах ёстой л биш үү.

 

  • -Крымд ямар нэг зэвсэгт мөргөлдөөн, хохирогч байгаагүй юм шүү. Яагаад бүгд Крымийг хохирогч мэтээр хараад байна. Асуулт нь маш энгийн. Ард түмний хүсэл зоригийн эсрэг тэмцэх хэцүү байдаг юм. Бүх цаг үед тийм л байсан. Одоо ч ялгаагүй.

 

  • -Бидний барууны түншүүд, АНУ олон улсын эрхзүйн тухай ярьж байна. Тэд зөвшөөрөгдсөн дүрмээр яв гэнэ ээ. Буутай дүрмээр гэсэн үг үү. Хэрвээ тийм л юм бол дэлхийн хувь тавиланг бүгдийг нь шийдэх ёстой. Ганц нэгийг нь онцлоод байх хэрэггүй.

 

Д.Маргад

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амармэнд(66.181.161.108) 2020 оны 02 сарын 13

Агуу Хүчирхэг Орос орон мандтугай. Great Russia.

0  |  0
ура(202.131.225.2) 2014 оны 03 сарын 31

ура гэж дэмжье

0  |  0
TIME(202.21.113.140) 2014 оны 03 сарын 29

uneheer aguu erunhiilugch yum da. manaid PUTIN shig udirdagch heregtei. gehdee iim hun bainga turuud bdaggui.

0  |  0
mgl(202.179.10.74) 2014 оны 03 сарын 29

ubur mongoloo abah yumsan elbegee

0  |  0
dendev(103.10.22.6) 2014 оны 03 сарын 28

Manai eronxiilogch nar iim boloosoi.Bidnii az xariagui bol iim xun garch mongol nutagt davarch baigaa gadniinxaniig xoon gargagch,uls ornii erx ashgiig negd tavidag xun garch l irex estoi doo.Jinxene ex ornch.Bidend ex oron gazar shoroo,erx choloonoos oor uy xeregtei um be?Jinxene mongoliin toloo zutgex lideriig olj taviya l daa.Urialj bna.Ene olon nam xereggui ee.Ex ornch shudarga xumuus xeregtei shuu.Iim xumuus tord garval Mongol oron xogjine.Xuuliin omno irgen bur tegsh erxtei,avilgaliig xatuu shiitgedeg orshoolgui bx xeregtei bna

0  |  0
mn.(96.24.118.233) 2014 оны 03 сарын 28

Ene yeiin baatar

0  |  0
ganga(202.126.91.170) 2014 оны 03 сарын 28

hezzech butehgui sanaataigaa hamt uhne tenegl bish bol yajch bodson heeech butegui gej helehed hench itgene harin tuuniig ene bodoltoigoo hamt bhgui bolno gedegt bugd itgeheer barahgui husne gedegt buren itgej bna

0  |  0
(103.26.194.3) 2014 оны 03 сарын 28

Putin uhaantai hun.

0  |  0
olloo(103.26.194.13) 2014 оны 03 сарын 28

Ih yum muruuduj bgaad, halzan tolgoigooroo gazar unav daa, teneg oros mini...

0  |  0
bi(103.23.51.7) 2014 оны 03 сарын 28

орос хэзээд ч монголын тулж түших нөмөр нөөлөг байна. орос хятад 2-ыг харьцуулаад бодоорой монголчууд аа.

0  |  0
aluurchin kommunizm(103.23.51.5) 2014 оны 03 сарын 28

kommunizm-iin aihtar tagnuulch bsan talaar yagaad durdahgui bna... arhag muu kommunizm-iin zangaar ulsaa udardsaar bna...

0  |  0
Оросын Чингэс(49.0.131.193) 2014 оны 03 сарын 28

Ок. Оросоос Путинд дургүй хүн олоход манайд сайн хүн олох шиг хэцүү шүүдээ

0  |  0
olloo(103.26.194.15) 2014 оны 03 сарын 28

Teneg humuust l taarsan udirdagch daa...

0  |  0
САНДАГ(103.26.194.16) 2014 оны 03 сарын 28

МАНАЙД ИЙМ Л ТӨРИЙН ТЭРГҮҮН ДУТАГДААД БАЙГАА ЮМ ДАА

0  |  0
(103.26.194.4) 2014 оны 03 сарын 28

uneheer aguu ard tumnii aguu udirdagch mundag hun shuu.

0  |  0
зочин(202.170.80.45) 2014 оны 03 сарын 28

Мундаг хүн шүү. Путины төрийн бодлого яг л Чингис хаан шиг

0  |  0
Top