Путин, Обама хоёр Украйны асуудлаар утсаар цаг гаруй ярьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 29

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Барак Обаматай утсаар холбогдож, Украйны асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг хүссэн байна. Барак Обама Оросыг үүний хариуг бичгээр өгөхийг санал болгожээ.

Харин нөхцөл байдлыг хэрхэн тогтворжуулаж байгааг ажиглаж болно гэсэн аж. Хоёр Ерөнхийлөгч цаг гаруй ярилцсан ба Обама Путиныг Орос, Украйны хил дээр хүч төвлөрүүлэхээ болихыг ятгажээ.

Улмаар хоёр орны Гадаад харилцааны сайд нарын уулзалт хийхээр болсон байна. Америк Крымд олон улсын ажиглагч нарыг ажиллуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах ба энэ тохиолдолд Орос цэргээ татах ёстой гэж үзэж байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top