Тайваньд Хятадын эсрэг жагсаалд 100 мянган хүн оролцож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Тайванийн нийслл Тайпей хотод 100 мянга гаруй хүн жагсаж, Хятадын худалдааны гэрээг эсэргүүцэж байна. Тэд “Худалдааны гэрээг цуцла, Ардчиллыг хамгаал” гэсэн уриа гаргажээ.

Харин тус улсын Ерөнхийлөгч Ма Инжю энэ гэрээ Тайваньд эдийн засгийн томоохон үр ашигтай гэж мэдэгдсэн байна. Гэвч жагсагчид ийм гэрээ байгуулснаар Хятадаас бүр мөсөн хараат болно гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа юм.

Оюутнуудын жагсаалаар эхэлсэн энэ эсэргүүцэл өдгөө 100 гаруй хүнийг хамарсан томоохон хөдөлгөөн болон хувирлаа. Энэ гэрээний дагуу Хятад, Тайвань хоёр улс хөрөнгө оруулалтыг ямар ч саадгүй хийхээр болсон. Жагсагчид үүнийг жижиг бизнес эрхлэгч, орон нутгийн иргэдэд маш халтай гэж үзэж байгаа.


Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
esmedelh(202.179.20.248) 2014 оны 03 сарын 31

100 hyn jagsaj bga yumuu 100000 yu,uu todorhoi bich l dee

0  |  0
Top