Сергей Лавров: АНУ манай дотоод хэрэгт оролцохгүй байвал зохино

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сергей Лавровтой уулсаныхаа дараа Украйны асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр Сергей Лавровт Крымийн асуудалд АНУ одоо ч гэсэн сөрөг байр суурьтай, салан тусгаарлалыг хууль бус хэмээн үзэж буйг илэрхийлжээ.

Мөн Украйны ирээдүйн төлөвлөгөөг Крымгүйгээр гаргахгүй гэдгээ ч хэлсэн аж. Харин Сергей Лавров Орос улс Украйны эрх ашигт халтай зүйл хийгээгүй, цаашид ч төвийг сахьсан байр сууриас харьцана гэсэн байна.

 


Түүнчлэн Оросын арми хоёр орны хил дээр байрласан нь ганц Украйн ч биш Европыг айлган сүрдүүлсэн явдал гэжээ. Үүний хариуд Сергей Лавров АНУ-ын дүгнэлтийг эрс няцааж, Оросын гадаад бодлогод аль болох оролцохгүй байхыг хүссэн аж.

Мөн Украйнд төрийн эргэлт хийсэн нь ч үнэндээ хууль бус, үүнийг өдөөн турхирагчид байсан гэдгийг хэлжээ. Тэрбээр Украйны өнөөгийн эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн байна.

 

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
time(202.21.113.140) 2014 оны 03 сарын 31

odoo yaay gehev. daraagiih ni ODESS. davaite russia

0  |  0
Крымийг оросууд булаан эзлэсэн нь буруу(202.55.191.76) 2014 оны 03 сарын 31

Украйнаас Оросуудыг гаргах хэрэгтэй оросууд хаа байгаа газараа цаанаасаа даалгавартай жагсаал цуглаан хийж салан тусгаарлах үйл ажиллагаа өрнүүлээд байгаа шүү дээ. Украйнд оросууд амьдрах хэцүү байгаа бол орос руугаа нүүх хэрэгтэй ш дээ заавал хүний нутагт албатай юм шиг амьдрах албатай юмуу. Крым Украйны газар нутаг байхад нь оросууд дотоод асуудалд нь оролцож цэрэг оруулж байгаад баахан оросууд нутагаасаа авчирч санал асуулга гэгч зохион байгуулж булаан авсан нь үнэн. Крымийн санал асуулга хэрвээ явагдах тохиолдолд эхлээд Украйны хуулийн дагуу Украйн улс өөрөө зохион байгуулах ёстой тэрнээс оросууд оролцох ёсгүй байсан. Энэ нь тусгаар тогтносон Украйн улсыг үл тоомсорлож дээрхлэсэн асуудал үймээн нь тус улсын л дотоод асуудал шүү дээ

0  |  0
Top