Филиппин, Хятадын харилцаа хүйтэрч мэднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Филиппиний Засгийн газар Хятадын Өмнөд тэнгис дэх маргаантай газар нутгийн асуудлаар Хятадыг олон улсын шүүхэд өгч, НҮБ-д нэхэмжлэл гаргажээ. Хамгийн гол нь үүнтэй зэрэгцэн Хятад ч уг газрын асуудлаар мэдэгдэл гаргасан аж. Уг мэдэгдэлд, олон улсын арбитрт очихгүй гэсэн ба хоёр орны харилцаа хүйтэрнэ гэсэн байна.

Хамгийн сүүлд уг газарт Филиппиний хөлөг онгоц ирсэн ба үүнээс нэг өдрийн дараа Хятадын армийн онгоц зэвсэг тээвэрлэж ирсэн юм. Хятадын Өмнөд тэнгис дэх энэ арал дээр дээрх хоёр орноос гадна Вьетнам, Бруней, Малайз, Тайванийн сонирхол давхцаж, бүгд нэхэмжлэл гаргаад байгаа аж.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top