Ливийн төрийн телевиз Муаммар Гадафийн хүү Саади ард түмнээсээ уучлал хүсч буй бичлэгийг олон нийтэд цацжээ. Тэрбээр одоо шоронд байгаа бөгөөд телевизээр дамжуулах “Би Ливийн ард түмнээс уучлал хүсч байна. Ард түмэнд учруулсан хохирол, үйлдсэн гэм нүглийнхээ төлөө та бүхнээс өршөөл эрж байна” гэжээ.
Муаммар Гадафийн долоон хүүгийн нэг Саади Гадафийг энэ сарын эхээр Нигерийн Засгийн газар Ливид хүлээлгэн өгсөн ба одоо Триполийн шоронд хорьж байгаа. 2011 онд Муаммар Гадафийг суудлаас нь унагаах үеэр тэрбээр Нигерийн хилийг давж, орогнох хүсэлт гаргасан аж. Харин энэ сарын эхээр ийнхүү түүнийг Ливид хүлээлгэн өгсөн нь энэ юм байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )