ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан газар нутгийг хэсэгчлэн буцааж авах тушаалыг Украйны хил дээр байгаа цэргүүддээ өгсөн гэж Германы Засгийн газар үзэж байна.
Энэ тухай Путин канцлер Ангела Меркельтай утсаар ярих үедээ цухуйлгасан аж. Оросын Засгийн газар хил дээрх цэргийн хүчээ улам зузаатгаж байгаа. Үүнээс өмнөхөн Ерөнхий сайд Дмитрий Медведев Крымд айлчилсан ба үүнийг Европын холбоо буруутгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )