Малайзийн эрх баригчид алга болсон онгоц болон хяналтын ажилтантай хийсэн сүүлчийн яриаг тодруулжээ. Хамгийн гол нь нисэгч “Сайхан амраарай, Малайзийн 370” гэж хэлснээс биш “Бүх зүйл зүгээр, сайхан амраарай” гэж хэлээгүй аж.
Гэхдээ Тээврийн яамны мэдэгдсэнээр, энэ үг яг нисэгчийнх эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өмнөх яриа хуурамч гэсэн байна. Онгоц хамгийн сүүлд 01:19 цагт эх газартай холбогдсон аж. Ер нь нислэгийн үеэр хянагчтай тусгай кодлосон үгээр харьцдаг ба энгийн яриа огт хэрэглэдэггүй. Хятадын Засгийн газар эхнээс нь энэ бүхнийг нуусан Малайзийн талыг дахин буруутгаж эхэллээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Нисгэгч нь зев. Харин сансарын нисэгч гэж бдаг байх даа
нисэгч эсвэл нисгэгч?