Их Британийн археологичид Лондоны газар нутгаас XIV зууны Хар үхлийн хохирогчдын оршуулгын газар олжээ. Эдгээрт хийсэн ДНХ-гийн шинжилгээгээр шүдэнд нь Хар үхлийн йерсиниа вирус агуулагдаж буйг тогтоосон ба цогцоснууд 1348-50 онд хамаарагдах аж.
Эртний бүртгэлээр олон арван мянган хүн Хар үхлийн үеэр Лондонд амиа алдсан ч цогцоснуудыг нь өнөө хэр олоогүй юм. Харин одоо эдгээр хүнийг Барбиканы ойролцоо, Чартерхаусын талбайн дор оршуулсан гэдгийг ийнхүү олж мэджээ.
Хэт ягаан туяаны аргаар талбайн дор олон тооны араг яс байгааг илрүүлсэн байна. Хар үхэл буюу түүхэнд Их тахал гэж нэрлэгдсэн халдварт өвчин 1347-1351 онд Европт тархаж, олон сая хүний амийг авч одсон.
Энэ өвчин 1348 онд Их Британийг нөмөрч, хүн амынх нь 60 хувийг үгүй хийсэн гэж түүхчид үздэг. Тухайн үед хотын гадна хоёр том оршуулгын газар ухсан гэдэг ч өнөөдрийг хүртэл нэгийг нь олоогүй байсан юм. Нэг нь дорнод Смитфиллдэд олдсон байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
нэлдээ алдаа тай бичжээ утга санааг нь олох хэцүү байгаа биз
Unen medleggui humuus ajillah yum as. Ene chin tarvagan tahal shuu dee!