”Газпром” өнөөдөр Украйнд нийлүүлэх хийн үнийг огцом өсгөлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

Оросын эрчим хүчний гигант “Газпром” өнөөдрөөс Украйнд нийлүүлэх байгалийн хийн үнийг огцом өсгөсөн гэж CNN дамжууллаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн Украйн улс Оросоос авах хийн 1000 куб.м тутамд 385.5 ам.доллар төлөх болов. Өнөө өглөө л гэхэд энэ үнэ 268.5 ам.доллар байсан юм.

Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг “Газпром”-ын Гүйцэтгэх захирал Алексей Миллер хийсэн ба үнэ нэмсэн гэхээс өөр тайлбар тавиагүй аж. Одоо Орос, барууны харилцаа Крымээс болоод хүйтрэх төлөвтэй байгаа.

Amid the political tumult that ensued, Russia annexed Ukraine”s southeastern Crimea region and tensions between the neighboring nations are high. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон НАТО-гийн Гадаад харилцааны сайд нар өнөөдөр Брюсельд уулзаж, Украйны асуудлаар санал солилцсон.

Тэд Оросыг газар нутгаа булаан эзлэх замаар томосгож байна гэж үзсэн. Тиймээс шат шатны хориг арга хэмжээг авах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Мөн Оросын армийн 40 мянган цэрэг хил дээр байрласныг буруутгасан.

Харин одоогийн шинээр үүссэн нөхцөл байдал Украйны арайхийн хөл дээрээ тогтож буй эдийн засагт асар том шахалт болох нь тодорхой болов. Учир нь тус улсын эдийн засаг Оросын хийн нийлүүлэлттэй шууд холбоотой байдаг. Алексей Миллерийн хэлж буйгаар, Украйны Засгийн газар “Газпром”-д хийн нийлүүлэлтийн хугацаа хэтэрсэн өр болох 1.7 тэрбум ам.долларыг төлж барагдуулах шаардлагатай аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэбаяр(112.72.13.75) 2014 оны 04 сарын 02

Өсгөөгүй ээ. Хуучин мөрдөж байсан үнэндээ шилжсэн гэсэн үг. Януковичийн засгийн газарт дэмжлэг үзүүлэх байдлаар хуучин 400 доллар байсныг оны эхнээс эхлэн 268 доллар болгосон юм. Одоо 7 сарын 1-ний засгийн газартай болсон болохоор хөнгөлөлт үзүүлэхээ болиод 385 доллар болгосон хэрэг.

0  |  0
Хнхн(118.70.170.139) 2014 оны 04 сарын 02

Украйнчууд залгуулаад Крымийг хангадаг цахилгааныхаа үнийг нэмэх байх даа.

0  |  0
Tulhuur(103.26.194.1) 2014 оны 04 сарын 02

Uuliin buga haraad unasan buhaa golov gedgiin l ulger bolj bnashtee, bid ch bas bnga bodoj yavah estoi.

0  |  0
mn(31.209.224.223) 2014 оны 04 сарын 02

za yahav dee,nuursee tuleed l suuj baihgui yu

0  |  0
zocj(202.21.117.226) 2014 оны 04 сарын 01

goy zuv amerikiig darj avh hregtei

0  |  0
Top