Чилийн хойд нутагт 8.2 магнитудын газар хөдлөлт болсон нь Номхон далайд цунами үүсэх дохио болсон гэж ВВС мэдэгдлээ. Газар хөдлөлт 86 км.кв талбайг хамарсан байна. Үүний дараа Чилийн эрэгт хоёр метр өндөр давлагаа үүссэн ба ойрын өдрүүдэд Номхон далайгаас томоохон цунами Латин Америкийн баруун эргийг нөмөрч магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Чилийн эрх баригчид эргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан байна. Мөн гол замууд газар хөдлөлтөөс болж үүссэн хог хаягдалдт дарагдаж, зарим газар машин явах аргагүй болсон тул иргэд хэрэгцээт зүйлээ явганаар зөөж эхэлжээ.
Номхон далайгаас ирэх цунамид Перу, Экуадор, Колумбий, Панам, Коста Рика, Никарагуа зэрэг улс өртөх магадлалтай байгаа аж. Энэ удаагийн газар хөдлөлтийн гол хүч далайгаас ирсэн байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )