Их Британийн алдарт “HMS Tireless” шумбагч Малайзийн сураггүй болсон онгоцыг эрэх ажилд оролцож эхэлжээ. Тус улсын Батлан хамгаалахын сайдын хэлснээр, шумбагч хөлөг Энэтхэгийн далай дахь эрлийн бүсэд ирсэн ба онгоцны хар хайрцагтай холбоо тогтоохоор ажиллаж байна гэв.
Үүнээс гадна, тун удахгүй Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний “HMS Echo” шумбагч эрлийн ажиллагаанд нэгдэх юм байна. Цөмийн хөдөлгүүртэй “HMS Tireless” шумбагч хөлөг 1984 оны гуравдугаар сарын 17-нд ашиглалтад орсон ба 130 усан цэрэг, ажилтан, 18 офицерийн багтай юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
ene tsumiin shumbagchiinh ni zurag yum bh da. yaasan jijighen ed vee. yu bagtdiin bol. heden puujin bagtdiin bol. jijighen dizel shumbagchtai l adil yum.