Казахстаны Засгийн газар Оросын төрийн өмчит “Росатом”-ын тээврийг газар нутгаараа дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөн гэж өнөөдөр “Риа Новости” мэдээлэв. Тус улсын Үйлдвэр, шинэ технологийн яамны мэдэгдэж буйгаар, “Росатом”-ын охин компани “Изотоп”-ын Хятад, Зүүн өмнөд Ази руу нийлүүлэх цацраг идэвхит бүтээгдэхүүн, техник хэрэгслийг Казахстаны төмөр замаар дамжуулан тээвэрлэх юм.
Яамны холбогдох албаны дарга энэ талаар “Энэ тусгай зөвшөөрөл “Изотоп JSC” болон “Шлюмбержэ Ложеско Инк”-ийн харилцаанд онц чухал нөлөөтэй” гэсэн байна.
Астанагийн тухайд өмнө нь цацраг идэвхит тээврийг эх орноороо дамжуулж байсан тохиолдол байхгүй. Гэрээ ёсоор анхны тээврийг Казахстаны баруун хойд нутагт байдаг Оросын мэдлийн тосны ордоос хийх юм байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
manaihruu irj bgan bishv ,,end bulshlah gj bga biz