Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак баруун Австралийн Перт хотод ирж МН 370-ыг хайх ажилтай танилцжээ. Тэрбээр Австралийн Ерөнхий сайд Тони Абботт, маршал Ангус Хьюстонтой уулзсан байна.
Одоо эрлийн ажиллагаа Энэтхэгийн далайд 221 мянган км.кв талбайг хамарч байгаа бөгөөд армийн хөлөг, нисэх онгоц, шумбагч ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл энэ хэсгээс 700 гаруй объект илэрсэн ч нэг нь Боинг 777 онгоцны хэсэг байсан ба алга болсон онгоцных мөн, эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Нажиб Разак өнөө өглөө Пертийн дэргэдэх тэнгисийн хүчний “Pearce RAAF” баазад очжээ. Өнөөдрийн байдлаар 10 онгоц, есөн хөлөг, хоёр шумбагч далайд ажиллаж байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
ОХУ-аас 1 зэргийн нарсан банз палк их хэмжээгээр нийлүүлнэ. Аяны их зам ХХК 98316985 ОХУ-д байгаа менежерийн дугаар.