Ромын Пап лам монгол гэрт амьдарна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 03

Ромын пап Францис Ватиканы цэцэрлэгт хүрээлэнд монгол гэрт амьдрахаар болжээ. Энэ талаар Их Британийн "The Tablet"-д мэдээлжээ. Энэ нь олон улсын католик шашинтнуудад зориулсан долоо хоног тутмын сэтгүүлийн цахим хувилбар аж. Францис өргөмжлөгдсөнөөсөө хойш гэгээн Мартагийн ордонд амьдарч байжээ. Ариун долоо хоног нь дууссаны дараа тэрээр шинэ гэр рүүгээ нүүх гэнэ. Ариун долоо хоног нь энэ сарын 19-нд дуусах юм байна. Монголд амьдардаг Консолато номлолын гэлэнмаа нар папын гэрийг урлажээ. Папын гэрийг зэгс хулс, олсны ургамал ашиглаж хийжээ. Зургаан метр өндөртэй аж. Зургаан метр диаметртэй гурван метр өндөр гэр юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top