Орост террорист халдлага хийхээр завдсан украйнчуудыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба террорист халдлага үйлдэхээр зэхсэн гэх шалтгаанаар Украйны 25 иргэний баривчилжээ. Албаны мэдээлж буйгаар, эдгээр нь хэт үндэсрхэг хөдөлгөөний гишүүд бөгөөд Орост халдлага хийх гэж байсныг баримтаар нотолсон байна.

Харин Украйны аюулгүйн албанаас үүнийг ор үндэсгүй гүтгэлэг гэжээ. Ер нь Крымийн салан тусгаарлалаас хойш Украйнд үндэсний үзэлтнүүдийн хөдөлгөөн хурцдаж эхэлсэн байна.

Мөн Украйны зүүн хил дээр Орос цэрэг хуримтлуулж байгаа. НАТО-гоос Орост баривчлагдсан хүмүүс дунд төрийн өндөр албан тушаалын гурван хүн бий гэсэн. Оросоос өөр бусад тайлбар хийгээгүй ч Украйны тагнуулын алба үүнийг гэрэл зургаар баталгаажуулсан аж.

Гэхдээ Оросын талаас баривчлагдсан хүмүүс гуравдугаар сарын 14-17нд Ростов, Волгоград, Твер, Орлов, Белгород, Халимагт халдлага үйлдэх гэж байсан гэнэ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.23.51.7) 2014 оны 04 сарын 04

ukrainchuud 2r daind germanuudiin buunii nohod baisan holoh hochtoi hogiin humuus

0  |  0
Монгол(203.194.115.179) 2014 оны 04 сарын 04

Ийм улстай залгаа хилээ улам чангатгах хэрэгтэй. Амерк болон барууныхан Украйнд зориулж баахан доллар зарлагдчихаад тэр нь үр дүн муутай болчихоор нь уурллад байгаа бололтой.

0  |  0
зочин(202.21.114.194) 2014 оны 04 сарын 04

АНУулс гүрнүүдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс хэт оролцож ард иргэдийг хооронд нь хагаралдуулах, талцуулах, үймээн самуун дэгдээх, тухайн улс, гүрэнд улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоход маш их үүрэг гүйцэтгэх юм .Эсэргүүцсэн улс орны удирдагч нарыг улс төр, эдийн засгийн хориг тавих зэргээр айлган сүрдүүлэх, ардчиллаас ухарсан хаяг пайз зүүх,төр засгийн болон удирдагчдынх нь эсрэг дотроос нь өдөөн турхирах, улс төрийн давцанд ганцаардуулах арга хэрэглэснээр олон улс гүрэн, ахан дүүс хоорондоо дайтаж бие биенээ алан хядаж улс орон ард иргэд санхүүгийн гүн хямралд орж, эх орон, газар нутаг, эх байгалаа устгаж байна. Үүнийг хэрхэн яаж ойлгох вэ? Энэ шударга ёс, ариун явдал мөн үү?

0  |  0
uuuuu(202.21.113.140) 2014 оны 04 сарын 04

tsaana ni amerikuud bgaa ni lavtai.

0  |  0
Top