АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Оростой хамтран хийхээр төлөвлөсөн маш олон ажлаа түдгэлзүүлэхээр болсон гэнэ. Гэхдээ Олон улсын сансар судлалын станцын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэв.
Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Украйны хямрал, Крымийн салан тусгаарлалтай холбоотой аж. АНУ-ын Төрийн департаментаас НАСА-д үүрэг өгсөн ба Роскосмостой хийсэн гэрээнүүдээс цуцалж эхлэхийг даалгасан байжээ.
Гэвч НАСА Роскосмостой харилцаагаа бүр мөсөн таслахгүй, ялангуяа сансрын нэн шаардлагатай судалгаанд хамтрах болно гэсэн байна. Хамгийн гол нь, НАСА-гийн сансрын тээвэрт Роскосмос голлох үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
Any dain uduud bgaa yumuu .yulah huuhediin hoshmog urg udruu umalzanaa gek