Онгоцны хар хайрцгаас ирсэн хоёр дахь дохио 20 минут үргэлжилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

Малайзийн сураггүй болсон онгоцыг хайж байгаа Австралийн эрлийн хөлөг онгоц хар хайрцагны дохио хүлээн авсан байна. Энэ нь хоёр дахь удаагийн дохио ба эхнийх нь бараг хоёр цаг гаруй сулхан дохио өгч байсан гэж Эргийн албанаас мэдэгджээ.

Агаарын хүчний маршал Ангус Хьюстоны хэлснээр, онгоцыг олоход тун ойрхон байгаа аж. Гэвч энэ дохио онгоцны байрлалыг олоход хангалтгүй гэж хэлжээ. Эргийн албаныхан хоёр дахь дохио 20 минутын турш үргэлжилсэн гэсэн байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top