Сураггүй болсон онгоцыг олоход тун дөхлөө гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

Австралийн тэнгисийн цэргийн хайгуулын хөлөг онгоц дахин нэг дохио хүлээн авсан байна. Энэ нь сураггүй болсон онгоцны хар хайрцгаас ирж буй дохио бөгөөд чиглэл гаргахад тун ойртож байна гэж мэдэгджээ.

 


Малайзийн Тээврийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Хишаммуддин Хуссейн “Эрлийн үр дүнд бага ч болов учиг гарч ирлээ. Тиймээс ойрын хэдэн өдөрт чиг гаргах байх гэж найдаж байна” гэлээ. Хар хайрцагнаас өмнө нь хоёр удаа дохио ирсэн ба эхнийх нь хоёр цаг гаруй, дараагийнх нь 20 минут орчим үргэлжилсэн аж.

 

 

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэч(112.72.13.67) 2014 оны 04 сарын 08

Аа, яахав, хэдэн цаас өгчихвөл би хэлээд л өгье. Хаа байгааг нь би харж л байна.

0  |  0
Top