АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тус улс Япон руу баллистик пуужин эсэргүүцэгч, хоёр сөнөөгч илгээхээр болсон гэж мэдэгдлээ. Мөн 2017 он гэхэд Японд байлдааны хөлөг онгоцууд байрлуулна гэсэн байна.
Чак Хейгл Токиод хийсэн айлчлалынхаа үеэр Хойд Солонгосоос ирэх болзошгүй аюулаас сэргийлэхэд хамтран ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Мөн тэрбээр Хятадын маргаантай арлуудын талаар хөндөж, БНХАУ хөрш орнуудынхаа эрх ашгийг хүндэтгэж, олон улсын гэрээ хэлцлийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэв.
АНУ өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосын аливаа үйлдлийг хянаж, Азийн пуужин эсэргүүцэх ажиллагааг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна Хятад, Японы хүйтэрсэн харилцааг сайжруулахад анхаарна гэсэн.
Энэ хоёр орны харилцаа Хятадын Зүүн тэнгис дэх хятадаар Дяоюйдао, японоор Сэнкакү гэж нэрлэгддэг арлаас болж хүйтэрсэн ба энэ маргаанд Филиппин, Бруней, Малайз, Вьетнам, Тайвань татагдан орсон байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )