Индонезид Үндэсний парламентийг бүрдүүлэх сонгууль болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Индонези улсад Үндэсний парламентийг бүрдүүлэх бүх нийтийн санал асуулга явагдаж байна. Үндэсний парламент 560 суудалтай ба орон нутгийн засаг захиргааг тооцвол 19 мянган суудалтай юм.

Энэ сонгуулиар парламентийг бүрдүүлж, ирэх долоодугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж. Парламентийг бүрдүүлэх санал хураалтаар сөрөг хүчний Ардчилсан нам ялалт байгуулах төлөвтэй байгаа бол Ерөнхийлөгчөөр энэ намын удирдагч Жоко Видодо тодрох магадлалтай байна гэж улстөр шинжээчид үзэж байна.

Видодо одоо Жакартагийн амбан захирагч бөгөөд олны дунд Жокови нэрээр алдаршсан, ирээдүйтэй улстөрч гэгддэг нэгэн. Санал хураалт гурван өөр цагийн бүсэд явагдаж байгаа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top