23 настай бүсгүйг хулгайлж, худалдсан этгээдүүдийг яллажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Аргентины шүүх залуу бүсгүй Марита Вероныг хулгайлж, бэлгийн мөлжлөгөд оруулсан 10 хүнд 22 жил хорих ял оноолоо. Гэмт хэрэгтнүүд бүсгүйг 2012 онд хулгайлсан ба тэдэнд оноосон ял хөнгөдөж байна гэж үзсэн олон нийт жагсаж, ээж нь давж заалдаад байна.

Учир нь хохирогч бүсгүй дөнгөж 23 настай байсан, Сан Мигуэль дэ Тукуман хотоос алга болсноос нь хойш түүнийг дахин хэн ч олж хараагүй, ор сураггүй болсон аж. Гэрчүүдийн мэдээлснээр, хамгийн сүүлд бүсгүй зодуулж, хөх няц болсон байсан бөгөөд хүний наймаачид түүнийг дахин худалдах арга алга гэж ярьцгааж байжээ.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top