Энэ жижиг, цэнхэр зүйл хүүхдүүдийн тоглоомон онгоц шиг харагдаж байж болох ч Өмнөд Солонгосын агаарын орон зайд онцгой аюул тарих төхөөрөмж юм.
БНСУ-ын Батлан хамгаалахын яам газар нутгаас нь олдсон тагнуулын хэрэгслийг Пхьенян илгээсэн гэж үзсэн. Сүүлийн хоёр долоо хоногийнх хугацаанд ийм тагнуулын төхөөрөмж гурвыг илрүүлсэн аж.
Алсын удирдлагатай төхөөрөмжийг Японд үйлдвэрлэсэн өндөр үзүүлэлттэй дижитал камераар тоноглож, Өмнөд Солонгосын эрх баригчдын албан байр, цэргийн сургуулилтын орчим, хүчний лагеруудын байршлын зургийг авсан байжээ.
Тиймээс өмнөдөөс мэдэгдэл гаргаж, Хойд Солонгос хөрш орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлж байна гэсэн юм. Хэдийгээр 2-3 кг л жинтэй, жижигхэн төхөөрөмж цэргийн шууд аюул учруулахгүй ч тагнуулын хувьд өндөр ач холбогдолтой гэжээ.
“Ёнхап” анентлагийн мэдээлж буйгаар, энэ онгоцыг поликарбонатаар хийсэн, радарт илрэхгүй, агаарын хил нэвтэрсэн ч түгшүүрийн дохио илрэх боломжгүй, нууцлал, хамгаалал өндөртэй эд байсан аж. Цагт 110 км хурдлах чадвартай, өндрийн үнэмлэхүй хэмжээ 1.3 км, үндсэн ажиллагааг 3000 км-ийн радиуст алсын удирдлагаар алдалгүй хянах боломжтой, гэхдээ зураг, дүрсийг шууд дамжуулахад хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд хэлжээ.
Батлан хамгаалах яамны инженерүүд, энэ төхөөрөмжийн судалгааны чадварыг хиймэл дагуулынхтай адил гэж үзсэн байна. Өгөгдлийг хурдан хугацаанд биш ч чанартай, алдаагүй дамжуулах чадвартай аж.
Нийлээд 10 кг ч хүрэхгүй энэ жижиг тагнуулч одоо Хөх ордны хэмжээнд яригдаж, Ерөнхийлөгч Пак Гынхе шуурхай хурал зарлаж, хамгаалалтын системд урьд өмнө байгаагүй их мөнгө төсөвлөхөөр болж байна.
Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын цэргийн ёслол, жагсаалын сүр хүч маш их нэмэгдэж, армийн зардлаар дэлхийд тэргүүлэх хэмжээнд очоод байгаа. Цэргийн сургуулилт, пуужин, шинэ зэвсгийн туршилт олон улсын хяналтаас хэдийнэ гарсан.
Тиймээс Өмнөд Солонгос, Япон, Зүүн өмнөд Азид умардуудаас хамгаалах систем зайлшгүй хэрэгтэй болж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 21 )
Хойд Солонгосчууд биш удирдагч нь тэнэг шүү дээ...
yamar yumaaraa bailddagiin ulsuglun hun chine ehleed sain tsadaad avii gesen tsaraitai yumnuud l bna dag
ailaa ailaa odoo umnudteigee niilvel yasiin mahan tolgoi minee
ahahha ewgui hargdaj bn shuu sn baildah bhaa
Хойд Солонгосын цэргийн сүр хүчнээс дэлхий айх ёстой genuu, bolildoo mongolchuud hoid solongosiin tald baigaa ntr geed bsan chine odoo buur umuurj baigaatai adilhan baina. Hoid solongos ugaasaa teneg uls
Dairaad irehed ni heden talh shidchihed buugaad ogchihno naaduul chine hutsvaa yostoi
Монгол улс 1980-аад оны їед дэлхийн милистрит орны тоонд зїй ёсоор орж байсан тэр їед наад солонгос энэ тэр чинь сураггїй байсан шїї дээ їїнээс ч сїртэй арми 20оодхон жилийн ємнє сманайд байсан юмдаа
ANU Yapon, omnod solongot pujingaas hamgaalah sistemee tavih shaltag olj baigaa hereg. Ugtaa bol Oros, Hyatad 2-iig l booj haaj baigaa hereg biz.
ANU Yapon, omnod solongot pujingaas hamgaalah sistemee tavih shaltag olj baigaa hereg. Ugtaa bol Oros, Hyatad 2-iig l booj haaj baigaa hereg biz.
nadad lav oros tserguud iluu haragddag orosiin parade-iig uzeldee teged hoid solongostoi haritsuularai
гэхдээ л жинхэнэ эх орончид шиг харагдаж байна шүү. лав л баргийн юмнаас айхгүй хатуужсан байхаа.
Буугаа даахгүй шахуу юмнууд бна би лав айхгүй бнаа
xoid colongoc ard tumen xund olcgolond nerbegdeed gadagshaa dain xiine gej bucad ornuudiig ailgaj baigaa um bailgui de aygui manaixniig tucalcangui gej zanalxiilj hedex ulcdaa
Ednees hen aih um be.gadnaas harahad surtei ch dotroo ev tunjin muutai omhii hyataduud.
margad guai ta ingeji surtal ukhuulga khiigeed baina uu aan