ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын холбооны тэргүүнүүдэд хандан, Украйны байгалийн хийн өрөөс болж нийлүүлэлтэд саатал үүсч болзошгүй гэж анхааруулжээ. Холбооны нэлээд олон улс Украйнаар дайран өнгөрдөг дамжуулах хоолойноос хий авдаг.
Путины мэдэгдлээс хойш эдгээр улсад хомсдол үүсч болзошгүй гэх болгоомжлол бий болжээ. Энэ үед Оросыг дэмжих үзэлтнүүд Донецк, Луганск зэрэг хотод захиргааны байруудыг эзэлсэн байгаа.
Оросын төрийн өмчит “Газпром” Украйны байгалийн хийн өр өнөөгийн байдлаар хоёр тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн. Тус компани хийн өрийн урьдчилгааг нэн яаралтай шилжүүлэхийг Украйнаас шаардсан байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )