НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, Төв Африкийн Бүгд найрамдах улс руу 12 мянган энхийг сахиулагч илгээхээр шийдвэрлэжээ. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ТАБНУ-д хүчирхийлэл, шашин хоорондын мөргөлдөөн, төрийн эргэлт гарч байгаа нь бүс нутагт аюул тарина гэж анхааруулсан байна.
Энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд Францын 2000 цэрэг оролцож байгаа аж. Албан бус тооцоогоор энэ улсад амиа алдагсдын тоо олон мянгаар тоологдож, хүн амынх нь 25 хувь буюу 1.3 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй болжээ.
ТАБНУ-ын иргэний дайныг лалын шашинт бүлэглэлүүд өдөөж байгаа ба “Мусульманы босогчид”-ын толгойлогчид Засгийн эрхийг авахыг санаархаж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )